Эрдэмтэд манай гарагийн ихэнх хэсгийг судалсан мэт боловч үгүй бололттой.
1. Муур хэрхэн хүржигнэдэг вэ?
Муур аз жаргалтай үедээ л хүржигнэдэг байна. Гэхдээ муур яаж ингэж дуугардгийг хэн ч мэдэхгүй. Муурны хоолойд ийм дуу авиа гаргаж болохоор онцгой содон гэхээр зүйл огт байхгүй. Сонирхолтой нь муурыг хүржигнэх үед зүрхнийх нь цохилт болон амьсгалыг нь сонсох боломжгүй байдаг ба хүржигнэж буй байдал нь агаар гаргаж байна уу эсвэл оруулж байна уу гэдгийн аль нь гэдгийг ч мэдэх боломжгүй байгаа юм. Муур чичирхийлсэн дуу хоолой гаргаж буй нь бидэнд хүржигнэж байгаа юм шиг сонсогддог гэж эрдэмтэд үздэг.
2. Хаанаас яаж үүссэн нь тодорхойгүй амьтад
Манай гариг дээрх маш олон төрөл зүйлийн хаанаас яаж бий болсон нь тодорхойгүй байдаг. Тэдний өвөг дээдэс гэж байсан бөгөөд хувьсан өөрчлөгдөж бий болсон гэж үздэг ч энэ нь шинжлэх ухааныг мухардалд хүргэдэг. Жишээ нь 2 нутагтан. Яг ямар төрлийн загас 2 нутагтныг бий болгосон гэдэг нь тодорхойгүй байдаг.
3. Vхэр соронзон луужинтай юу?
Эрдэмтэд Google Earth ашиглан олон мянган бэлчээрийн үнээний зургийг судалж, хачирхалтай хэв маягийг олж илрүүлжээ. Үхэрнүүдийн 70% нь өвс идэж, ус ууж байхдаа толгойгоо хойшоо юмуу урд зүгрүү харуулсан байсан. Энэ нь хаана ямар цаг агаартай байгаагаас үл хамааран бүх газар ажиглагддаг.
4. Желатин бороо гэж юу вэ?
1994 оны 8-р сард Вашингтон хотын Оаквилл хотод хачирхалтай үзэгдэл болжээ. Уг өдөр борооны оронд желатин мэт бодис тэнгэрээс унаж эхэлсэн юм. Дараагийн өдөр нь хэдэн арван хүмүүст ханиад шиг шинж тэмдэг илэржээ.
Эрдэмтэд уг бодисыг шинжлэн үзэж хоёр төрлийн бактери байгааг тогтоосон байна. Уг бактери нь ихэвчлэн хүний хоол боловсруулах системд байдаг ч яагаад ийм зүйл болсныг тогтоож чадаагүй гэнэ.
5.Харанхуйн матери
Орчлон ертөнцийн 27 орчим хувийг харанхуй матери эзэлдэг. Энэ нь цахилгаан соронзон цацраг ялгаруулдаггүй, түүнтэй харьцдаггүй тул үүнийг илрүүлэх боломжгүй юм. Харанхуйн материйн тухай анхны онолууд 60 орчим жилийн өмнө гарч ирсэн боловч эрдэмтэд хараахан түүний оршин тогтнох шууд нотолгоог олж чадаагүй байна.
6. Нарны аймагт хэдэн гараг байдаг вэ?
Дэлхий ванг гариг гэж тооцохгүй гэж үзсэн учир Нарны аймгийн 8 гаригтай гэж явдаг. Гэхдээ нарны аймаг бидний бодож байгаагаас илүү том бөгөөд нээгдээгүй олон гараг бий. Буд гариг болон нарны хооронд дэндүү хурц гэрэлтэй, харин нар Тэнгэрийн ван хооронд дэндүү харанхуй байдаг.
Дэлхий вангаас цаашхи хэсгийг Койперийн бүс гэж нэрлэсэн бөгөөд энэ бүсээс цаашхи хэсэгт эрдэмтэд Дэлхий ван шиг гаригийг өдөр бүр нээж олдог. Зарим нь илүү том ч байдаг. Койперын бүсэд маш том ангал, зай байгааг эрдэмтэд анзаарсан. Энэ хэсэгт хэмжээгээрээ Ангараг болон Дэлхийтэй дүйцэхүйц гараг байж магадгүй бөгөөд чулуугаар хүрээлэгдсэн тул мэдэгдэхгүй байгаа гэж эрдэмтэд үздэг. Тиймээс эрдэмтэд сурах бичгүүдэд нарны аймаг хэдэн гаригтай талаар байн байн бичих шаардлага гардаг аж.
7. Яагаад хүмүүс баруун гар эсвэл зүүн(солгой) гартаа дассан байдаг вэ?
Хүн бүр баруун эсвэл зүүн гартаа илүү дассан байдаг. Юм бичих, ажлаа хийх, хоол хийхдээ өөрийн дассан гараа ашигладаг билээ. Нийт хүн амын 70%-95% нь баруун гар, 5%-30% нь солгой буюу зүүн гартаа илүү дассан байдаг.
Аль гартаа дасах нь тухайн хүний генээс хамаардаг ч өөрөө хүсвэл солгой хүн баруун гартаа дасах тохиолдол байдаг байна.
8. Бид яагаад зүүдэлдэг вэ?
Зүүд бол зүгээр л хүний тархи, сэтгэцийн гаргаж буй дүр зураг гэж үздэг хүмүүс байхад гүн гүнзгий утга агуулгатай бөгөөд хүсэл, асуудал, туршлагыг илэрхийлдэг гэж үзэх хэсэг хүмүүс ч байдаг. Гэхдээ яагаад зүүдэлдгийг нотлох хангалттай баримт байхгүй. Төхөөрөмж ч байхгүй.
Зүүд судалдаг тусгай шинжлэх ухаан байдаг ба онейрологи гэж нэрлэдэг. Энэ салбарын эрдэмтэд зүүдний цаана хүмүүсийн оюун санааны ухамсарт ямар нэгэн далд зүйл бий гэдэгт итгэдэг.
9. Сансрын чимээ
2006 онд залуу оддыг судлах судалгааны ажилд нэгэн том саад учирсан нь ойлгомжгүй, тайлагдашгүй дуу чимээ байсан юм. Судлаачид энэ юун чимээ болохыг ойлгоогүй.
Дуу чимээ сансрын уудмаар тархаж байсан бөгөөд хаанаас гарч буйг тодорхойлж чадаагүй. Яагаад дуу чимээ гарч байна вэ? Гагцхүү энэхүү дуу чимээ нь оддоос биш, сансрын бусад биетээс ч бас биш гэдгийг тэд тогтоож чадсан байна.