Бид гадны улс оронд зочлох үедээ хэлийг нь мэдэхгүйгээсээ болж нэлээдгүй асуудалд ордог. Заримдаа хичнээн өөрсдийгөө ойлгуулах гэж оролдоод ч бүтэлгүйтэх нь бий. Гэхдээ дохио зангаа, биеийн үйл хөдлөлөөрөө бусадтай ойлголцож чаддаг гэдгийг мартаж болохгүй юм. Ингээд хамтдаа хүн бүрийн мэддэг гарын дохио дэлхийн улс орнуудад ямар утга илэрхийлдэг болохыг хамтдаа сонирхоцгооё.
Гараараа цагираг үүсгэх
Америк: Окей
Япон: Мөнгө
Салаавч
Турк: Дунд хуруугаа гаргаж буйтай ижил утга илэрхийлнэ. Доромжлол гэж ойлгож болно.
Бразил: Амжилт хүсч буй нэг хэлбэр.
Индонез: Хамгаалалтын байрлал
“L” үсэг
Америк: Азгүй амьтан
Хятад: 8-ийн тоо. 8-ийн тоог азын тоо гэж үздэг учир аз хүсэхдээ ийн үйлдэл гаргана.
Хөмсгөө өргөх
Америк: Бардам, ихэмсэг байдлаа илтгэх.
Хятад: Таалагдахгүй, дургүй байгаагаа илэрхийлэх.
Долоовор хуруугаар дуудах
Америк: Хэн нэгнийг өдөх, дуудах
Филиппин: Зөвхөн нохой дуудахдаа ашиглана. Ингэж хүн дуудвал хууль зөрчсөн хэрэгт орно.
Хуруугаараа хүзүүгээ заах
Америк: Чи ч өнгөрсөөн, чамайг болгож өгнө дөө.
Япон: Чи ажлаасаа халагдсан.
Гараа нааш цааш сэвэх
Америк: Эвгүй үнэр ханхалж байна.
Япон: Боломжгүй, чадахгүй.
Хуруугаа ороох
Америк: Аз хүсэх, залбирах.
Вьетнам: Эмэгтэй хүний бэл.эг эрхтэнг дүрслэн үзүүлдэг. Дунд хуруугаа өгч байгаатай адил.