in

OMGOMG CryCry CuteCute LoveLove WTFWTF LOLLOL AngryAngry

Таны сэтгэлийн гүнд байдаг айдсыг тодорхойлох тест

Хyтга, жаран хөлт, эрвээхий, алим зэрэг нь таны айдсыг илчилж чаддах нийтлэг зүйлс юм. Аймшигтай алиалагч эсвэл аалз тань руу мөлхөж байгаа агшин таныг суудлаасаа үсэрч бостол айлгаж байвал энэ нь таны далд ухамсарт тодорхой айдас нуугдаж байгааг илтгэж байна.

Бид юунаас айж байгаагаа ойлгоход тань туслахын тулд таны далд ухамсрыг шалгах тест бэлтгэсэн юм. Доорх зургийг хараад хамгийн эхэнд харсан зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээрэй.

Та хамгийн түрүүнд юу харж байна вэ?

1. Хэрэв та эрвээхэй харсан бол:

Хэн нэгэн танаас урвах вий гэж та айж байна. Бусдад гомдож, гологдсоноос болж та илүү өөртөө итгэлгүй байх хандлагатай байдаг. Мөн эрвээхэй нь таны бага наснаасаа эсвэл ажлын байран дээрээ үл тоогдсон ямар нэгэн үйл явдлыг илэрхийлдэг.

2. Хэрэв та алим харсан бол:

Эхлээд алим харах нь таны хамгийн том айдас бол үхэл гэсэн үг юм. Бид бүгд үүнээс айдаг учраас энэ нь тийм ч сүртэй зүйл биш байж магадгүй юм. Гэхдээ хамгийн гол зүйл бол та маш ойр дотны хүнээ алдахаас айдаг. Та бусдын төлөө санаа тавьдаг хүн бөгөөд энэ айдас нь өмнө авсан сэтгэлийн шархнаас үүдэлтэй байх магадлалтай . Өнгөрсөнд хэн нэгнийг алдсан нь таны далд ухамсарт удаан хугацааны шарх үлдээсэн байж магадгүй юм.

3. Хэрэв та жаран хөлт харсан бол:

Та фасмофоби гэдэг нэр томъёоны талаар сонсож байсан уу? Хэрэв та жаран хөлт харсан бол сүнс харах гэх мэт далд ухамсарын айдастай байж магадгүй юм. Таны тархи сүнс, шулам эсвэл бусад ер бусын биет гэх мэт үгсийг дурдахад л түгшүүрийн дохио авах болно. Хэдийгээр таны оюун ухаан энэ нь бодит биш гэдгийг мэдэж байсан ч таны тархинд түр зуурын түгшүүртэй бодлууд эргэлдэж байгаа мэт санагдана.

4. Хэрэв та хутга харсан бол:

Хутга бол аюул заналхийллийн бэлэг тэмдэг юм. Хэрэв та үүнийг анх харсан бол таны айдас эдгэршгүй өвчин эсвэл үхлээс айдагтай холбоотой юм. Бид бүгд өвчин эмгэг, хөгшрөлтөөс айдаг. Гэхдээ энэ айдас нь таны далд ухамсарт маш гүн гүнзгий оршдог тул үүнийг бодох төдийд л таныг маш их айлгадаг.

Written by Шивэгчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Алдартай хүмүүсийн бие хамгаалагч яг үнэндээ юу хийдэг вэ?

Эдгээр зураг дээр юу нь буруу байгааг олж анзаарч чадах уу?