1945 онд Атлантын далайн Бермудын гурвалжинд америкийн цэргийн таван нисэх онгоц үл мэдэгдэх шалтгаанаар сураггүй алга болов. Энэчлэн манай гариг дээр байсхийгээд л хүмүүс сураггүй алга болж яасан нь мэдэгдэхгүй болдог сонин нууцлаг газрууд нэг биш.
Бермудын гурвалжин
Энэ бүс нутагт зүг чиг заах нарийн техникүүд тун муу ажиллдаг. Цаг уурынхан бас Флоридагийн эрэг орчим болдог олон тооны хар салхи, цунами яг эндээс үүсдгийг нь тогтоосон байна. Хамгийн том жишээ бол 1945 онд америкийн цэргийн нисэх онгоцууд энд сураггүй алга болсон явдал.
Молебийн гурвалжин
ОХУ-ын Свердловс муж, Пермийн хязгаарын хилийн заагт орших хэсэг газрыг ингэж нэрлэдэг. 1995 онд эрдэмтэн Валерий Якимов энэ газрыг судлараах хэсэг судлаачтай хамт тийш чосон. Нэр хүнд бүхий 60 хүний бүрэлдхүүнтэй багийнхан агаар мандалд үл мэдэгдэх нисдэг биет гэмээр хачин зүйл олж харсан байна. 1996 онд Максим Шишкин “Уралын мөрдөгч” хэвлэлд 90-энд онд хэсэг жуулчин ор сураггүй алга болсон тухай тодорхой бичиж байлаа.
Дятловын хавцал
Игорь Дятловын багийн эмгэнэлт явдал 1959 оны хоёрдугаар сард тохиосон. Уралын политехникийн их сургуулийн оюутан Дятлов есөн хүний хамт Холат-Сяхылын ууланд авирахаар явсан. Холат-Сяхыл гэдэг нь мансийск хэлээр “Ү.хлийн уул” гэсэн үг юм байна л даа. Хоёрдугаар сарын 15 гэхэд тэд эргэж ирэх байсан ч алга болж эхлээд өргөн хэмжээгээр эрсэн. Аврагчид тэдний ц.огцосыг янз бүрийн газраас олсон ч н.ас б.арсан шалтгааныг нь тодорхойлж чадаагүй.
Череповецийн намаг
Мөн л Оросын Вологода мужийн энэ намаг хэдийнээс аймшигт домогтой. Энд тодорхойгүй шалтгаанаар олон хүн амиа хо.рлодог. 1972 онд энэ намгийг хүнд механизмаар туулж явсан цэргийн арваад албан хаагч амиа алдсан. Өнөөдөр ч гэсэн энэ орчимд нутгийн иргэд болон жуулчдаас хэд хэдэн хүн алга болсон мэдээ бий.
Чөтгөрийн ангал
Оросын Псков мужийн Ляда тосгоноос холгүй энэ ангал бий. Хувьсгалаас өмнө л энэ хавьд хүн алга болдог байж. 1928 онд ойн аж ахуйн бүтэн бригад, 1931 онд хэдэн арван чинээлэг тариачин гэр бүлийн хамт сураггүй болж байжээ. Хэн нэгэн нь амьд гарвал ой санамжаа алдаж юугаа ч санахгүй болдог байна. 1974 онд Санкт-Петербургээс явсан хэсэг мөөгчид бөөнөөрөө алга болсон.
Энваинетенет
Энэ бол Кенид байдаг нэгэн арал. Энд хамгийн анх хүн алга болсон тухай 1936 онд бүртгэжээ. Орон нутгийн цагдаагийн архивт байгаагаар бол угсаатны зүй судлаач М.Шефлис, Б.Дайсон нар эндээс сураггүй алга болсон. Үүнээс хойш хэдэн арван хүн орон гэр, хол хүнсээ зүв зүгээр орхиод сураггүй алга болсон тухай мэдээлэл бий.
Ү.хлийн хөндий
Ү.хлийн энэ газрын тухай 1930 онд нутгийн хэдэн анчдын хэсэг нохой алга болоход анх мэдсэн. Хэсэг хугацааны дараа тэднийг олоход бүгд ү.хсэн байсан. Ү.хлийн шалтгааныг амьсгал нь боогдож ү.хсэн гэсэн ч тэдний ойролцоо ямар ч өвс ургамал байгаагүй, харин олон амьтан, шувууд ү.хсэн байсан гэдэг. Өнөө хүртэл үүгээр судалгаа шинжилгээний болон жуулчдын олон баг явсан ч цөөнгүй нь эмгэнэлтэйгээр төгссөн байдаг. 80 жилийн хугацаанд энд зуу гаруй хүн амиа алдсан.
Шушморын балгас
Оросын Владимир, Москва мужийн нутгийн заагт Шушморын гэж нэрлэдэг үл мэдэгдэх балгас байдгийн талаар элдэв аймшигт домог яриа байдаг. Ойн цоохойд байдаг энэ хагас дугуй чулуун балгасны эргэн тойрон хөвдөөр хучигдсан чулуун баганууд бий. Энэ балгасны тухай XII зууны түүх сударт байдаг гэж эрдэмтэд хэлдэг. XIX зууны сүүлчээс энд хүн алга болдог болжээ.
Хар хулсны хөндий
Хятадын өмнөд нутгийн Хэйжугийн Хар хулсны хөндий гэдэг энэ газар бас л нууцлаг газрын нэг. Олон жилийн туршид энэ хөндийд хүмүүс сураггүй алга болж, ц.огцос нь ч олддоггүй. Бас энэ орчимд аймшигт осол байн байн гарч хүмүүс ам.ь а.лддаг. 1950 онд энд техникийн ямар ч гэмтэлгүй онгоц с.үйрэхэд, багийнхан нь аюулын ямар ч мэдээлэл өгөөгүй. Статистик мэдээгээр тэр онд гэхэд л 100 гаруй хүн сураггүй алга болсон. 12 жил өнгөрөхөд алга бологсдын тоо улам нэмэгдэж, геологи хайгуулын бүхэл бүтэн анги алга болсон бол 1966 онд цэргийн зураг зүйн отряд тэр чигтээ сураггүй болжээ. 1976 онд мод бэлтгэгчдийн хэсэг бас алга болсон.