Яг л чиний хүсч байсан мэргэжил мөн. Гоё хамт олон, давгүй цалин, байрлал сайтай оффис гэх мэт яг чиний мөрөөддөг байсан ажил чинь мөртлөө өглөө босоод ажил руугаа явах гэхээр л хамаг настр чинь уначихаад байвал сэтгэл зүйд нөлөөлдөг жижигхэн хэдэн хүчин зүйлсийг дурдахаар шийдлээ.
- Бөөнөөрөө юу?
Чиний төвлөрөх чадвараас шалтгаалан олон хүн дунд ажиллахад тохиромжтой хүн мөн биш эсэх нь шийдэгддэг. Чи жижигхэн өрөөнд 4-5лаа ажиллаж байгаад гэнэт олон хүн шуугилдсан, байнга хүмүүс гарч ордог том заал руу шилжчихвэл маргааш өглөөнөөс нь эхлээд л өглөө ирэх сэтгэл ханамжид чинь шууд нөлөөлнө. Эсэргээрээ олноороо инээж ханиасан уур амьсгал дунд байж байгаад нам гүмхэн өрөө рүү орчихвол бас л сэтгэл зүйд өөрөөр нөлөөлнө. Магадгүй хамгийн их оройтож үлддэг нэгэн чинь өдрийн турш төвлөрч чадахгүй байснаасаа болоод шөнө нь ажиллаж байж мэдэх юм шүү.
2. Яг ард
Мэдээж оффисын тавилганы байрлал их чухал. Яг чиний ард хэн нэгэн хийж байгаа зүйлийг чинь хараад байвал их эвгүй санагдаж магадгүй. 26 настай У гэх бүсгүй үүнээс болж ард хэн нэгэн байгаа юм шиг санагдаад, биеэ барьж, гадаа гарах үедээ л тайван байдлыг мэдэрдэг байсан тухайгаа хуваалцсан юм. Магадгүй танд ийм мэдрэмж төрж байж болно. Мичиганы их сургууийн судалгаагаар хүмүүс хаалга руу нуруугаа харуулж суухыг тэвчиж чаддаггүйг онцолсон байдаг.
3. Хөгжим дуу шуугиан
Зарим албан байгууллагад хөгжмийн завсарлага авах соёл тогтсон байдаг. Нэг зүйлийг дахин дахин давтан хийдэг ажилд хөгжим үр дүнгээ өгдөг бол эсэргээрээ хүмүүстэй харилцах албан тушаал эрхэлдэг хүмүүсийн анхаарлыг хөгжим маш их сарниулдаг байна. Дуу хөгжмөөр ажилчиддаа урам зориг өгөх нь харилцан өөр байдаг. Хэрэв тухайн дуу хэн нэгний дотоод хэмнэлтэй таарахгүй бол тухайн өдрийн бүтээлч байдлыг нь эмх замбараагүй болгон бусниулж байгаатай л ижил юм.
4. Өнгөний засал
Хамт олны сэтгэл зүйд хамгийн их нөлөөлдөг зүйл бол ажлын өрөөний өнгө. Тиймээ өнгө бидний өдөр тутмын амьдралд маш их нөлөөлдөг. Хэрвээ оффисын чинь цонх нар үздэггүй бол дулаан өнгөний мебел сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол ажилчид чинь яг л мөсөн дунд сууж байгаад харьж байгаа мэт мэдрэмж авах болно. Хана тэр чигтээ тод өнгөтэй байх нь унтаж амраагүй байх үед маш их стресс өгдөг. Жишээлбэл нүдэнд нь байнга тод улаан өнгийн хаалганы бариул, харилцуур утас харагдах, цагаан биш тод шар гэрэл асах нь тухайн ажилчныг шалтгаангүй стрессдүүлдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.