in ,

WTFWTF OMGOMG CuteCute LOLLOL LoveLove

Дамблдор ижил хүйстэн байсан уу?

Альбус Дамблдор нь 1881 оны зун Кэндра болон Персивал нарын гэрт айлын том хүү болон төржээ. Доороо эрэгтэй эмэгтэй 2 дүүтэй байсан бөгөөд эрэгтэй дүүг нь Аберфорд эмэгтэй дүүг нь Ариана гэдэг байсан байна. /Харри Поттерын сүүлийн анги дээр гардаг/

Түүний охин дүү Ариана руу ид шидгүй хөвгүүд дайрсан явдал тэдний гэр бүлд маш том толбыг үлдээсэн байдаг. Үүнээс болж охин дүү Ариана нь сэтгэцийн өөрчлөлтөд орж, ид шид нь орон гаран, гэнэтийн сэтгэл зүйн холбоотой хүчтэй илрэн гардаг болсон байна. Тэдний эцэг Персивал охиноо харан ихэд гашуудаж, шударга ёсыг өөрийнхөөрөө тогтоохыг хүсэн охиныг нь сэтгэцийн өөрчлөлтөд оруулсан хөвгүүд рүү дайрсан байдаг. Улмаар Дамблдорын аав нь Азкабаны шоронд насан эцэслэх хүртлээ байжээ.

Альбус Хогвартсд элсэн орсоны дараа түүнийг аав шигээ ид шидгүй хүмүүсийн үзэн яддаг гэсэн жиг жуг ярианаас салдаггүй байв. Гэсэн ч тэр сургуульдаа урьд өмнө гарч байгаагүй хамгийн чадварлаг сурагч болж чадсан байдаг.

Хогвартсыг төгссөний дараахан нь түүний ээж Кэндра түүний охин дүү Арианагийн хяналтгүй ид шидийн улмаас тэнгэрт хальсан харамсалтай тохиолдол гарав. Тэрээр Годрикийн хөндий дөх гэртээ харуусал дүүрэн эргэж ирсэн бөгөөд цөхөрч гүйцээд байв.

Золоор түүний амьдралд Гринделвалд гэх залуу гарч ирсэн бөгөөд Альбус түүний өөртэй нь ижил төстэй зан чанар болон авьяасуудыг нь анзаарсан байдаг. Улмаар тэд салшгүй нөхөрлөлийг үүсгэжээ.

Яваандаа тэдний нөхөрлөл улам гүнзгийрэн, хайр дурлалаас ялгагдахаа больсон бөгөөд ах дүүгийн хайраас хол давсан холбоос үүссэн байна.

Гринделвалдын нөлөөнд өдөр ирэх тутам автаж байгаа ахыгаа анзаарсан Аберфорд хэрвээ энэ чигээрээ байвал охин дүү Арианагаа өөр дээрээ авна гэсэн хатуу үг унагасны улмаас Аберфорд, Альбус, Гринделвалд 3-н дунд том асуудал үүсэв.

Үүнээс болж охин дүү Ариана нь тэр 3-н хэнийх нь мэдэгдэхгүй шившлэгт оногдон тэнгэрийн орон руу явжээ. Гринделвалд хэргийн газраас зугтаж, Альбус Абрефорд хоёрын хооронд хэзээ ч нийлэхээргүй том цав үүссэн байна.

Альбус хэсэг хугацаанд Франц руу явж ирээд Хогвартсд багшилж эхэлсэн бөгөөд Гринделвалдын нууц санааг мэдэж байсан тул хар шидээс хамгаалах урлагийг сонгосон байдаг. Тэрээр хүссэн зүйлийг харуулагч толин дээр очих бүртээ Гринделвалдтай өнгөрүүлсэн цаг хугацаагаа олж хардаг байлаа.

Харри Поттер зохиолын уншигчид бүгд Дамблдорыг ижил хүйстэн байсан уу гэдэг асуултыг өөрөөсөө асуун үлдсэн байдаг. Та юу гэж бодож байна вэ?

Волдемортын охин нь хаачсан бэ?

Та аль дүртэй нь нэг орд вэ?