in , ,

OMGOMG LOLLOL WTFWTF CryCry CuteCute LoveLove AngryAngry

Санаанд ч оромгүй сэтгэл зүйн 10 синдром

Энэхүү синдром нь аливаа зүйлийг хэт томоор эсвэл жижгээр харах синдром юм. Биднийг хүүхэд байхад ихэвчлэн тохиолддог.

Хүн өөрийгөө оршин байдаггүй эсвэл доторх эрхтэн нь байхгүй болчихсон гэж боддог синдром юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө алга болчихсон гэж итгэдэг байна.

Капграсын төөрөгдөл

Энэ төөрөгдлийн үед хүн гэрийнхэн, дотны хүмүүсээ гэнэт танихаа больдог бөгөөд хэдхэн мөчийн дараа танихгүй байсан хүн нь хувцсаа сольчихсон, үсээ өөр болгочихсон байгаа нь өөрчлөгдөх маягаар мэдрэгддэг. Зөнөх үед эсвэл тархины гэмтлийн үед илэрдэг байна.

Бодолд оруулах эмгэг

Өөрийнх нь бодлыг хүн удирдаж байгаа мэт санагдуулж, өөрийн бодлыг үзэн ядаж эхэлдэг эмгэг юм. Бодол нь өөр хүнийх мэт мэдрэмж төрдөг аж.

Парис синдром

Ямар нэгэн зүйл төсөөлж байснаас нь доогуур сэтгэгдэл төрүүлсэн тохиолдолд хүн зарим үед хавчигдмал, айдас түгшүүрийг мэдэрч эхэлдэг байна. Үүнийг Парис синдром гэдэг. Парис синдром гэж нэрлэсэн учир нь – жил бүр Парис руу очдог жуулчдын зарим хувиас энэ синдром илэрч байжээ. Ялангуяа Японоос ирсэн жуулчид энэ синдромд өртөмхий байдаг байна.

Парис синдромтой ижил ч хийж байгаа үйлдэл нь ондоо синдром. Иерусалимд ирсэн зарим жуулчид хотын уур амьсгалд хэт автаж тухайн үндэстний хувцсыг өмсөж, библийн номуудыг уншин хашхирч, уйлах гэх мэт авирууд гаргадаг байна. Жилд ойролцоогоор 40 синдром бүртгэгддэг.

Отелло синдром

Энэ синдром Шекспирийн Отелло жүжгээс гаралтай. Байнгын араараа тавиулж байгаа мэт сэтгэлийн зовлон төрдөг бөгөөд хууртагдаад байгаа юм шиг санагддаг байна. Мэдрэмж нь маш хүчтэй илрэхээс гадна тогтворгүй зан ааштай болдог. Ийм синдромтой хүмүүс байнга хүнийг мөрдөж тагнах үйлдэл хийнэ.

Экбомын синдром

Хорхойноос айдаг хүмүүст гэнэт тохиолддог синдром. Хорхойны төрлийн амьтан харсанаар, биед нь шимэгч хорхой үүрлэсэн байгаагаар төсөөлж гэнэт чичрэх, орилох, салгалах дүр зураг үзүүлдэг. Алдарт зураач Сальвадор Дали ийм синдромтой байжээ.

Энэ синдром  ховор тохиолддог бөгөөд хүн өөрийгөө амьтан болж байна гэж итгэх үйл явцтай үргэлжилдэг байна. Төсөөллөөрөө хүнээс чоно руу хувирах, янз бүрийн амьтны араншинг гаргаж, өөрийгөө амьтан шиг мэдэрч эхэлдэг синдром.

Дахин хуулбарлагдсан мартах эмгэг

Амьдардаг газар эсвэл ажилладаг газар нь өөр газар луу шилжчихсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг синдром гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл их дэлгүүр яагаад зайсанд байгаад байгааг гайхахтай ижил мэдрэмж төрөх юм.

Хос субьектийн синдром

Энэ синдром нь өөр хүний нүүр царай өөрийнхтэй нь яг ижил харагдах байдлаар илэрнэ. Өөр хүн өөрийнх нь нүүр царайг хулгайлчихсан юм шиг сэтгэгдэл төрүүлсэнээр тухайн хүн рүү дайрах шинж байдал ажиглагддаг гэж тэмдэглэжээ.

Бид дунджаар 21 мянган өдөр амьдардаг.

Уран зураг фото зураг руу урвах цаг