in

OMGOMG LoveLove WTFWTF CuteCute LOLLOL AngryAngry CryCry

Волдемортын охин нь хаачсан бэ?

Волдеморт нь Гаунт хэмээх гэр бүлээс гаралтай бөгөөд энэ гэр бүл нь Хогвартсыг үүсгэн байгуулагчдын нэг болох Слизерний цусан холбоотой сүүлчийн гэр бүл байлаа. Волдемортын ээж нь Том Ридлл гэх тосгоны маш царайлаг залууд ухаангүй дурласнаар түүнд хайрын ханд өгч гэрлэсэн байдаг. Улмаар Волдеморт төржээ.

Жинхэнэ хайрын хүчээр биш хайрын ханднаас болон гарсан тул Волдеморт хэзээ ч хайрыг мэдрэх чадваргүй болон төрсөн байдаг. Нэгэн өдөр Волдемортын ээж нь хайрын хандны нөлөөллөө зогсоосон бөгөөд үүнээс болж Волдемортын аав нь тэднийг орхин явжээ.

Волдемортын жинхэнэ нэрийг Том Марволо Ридл гэдэг бөгөөд тэрээр 1926 оны 12 сарын 31-нд төржээ. Түүнийг ээж нь төрүүлээд цагийн дараа нас барсан тул тэрээр энгийн хүүхдүүдтэй хамт асрамжийн газар өссөн байна. Түүнийг хэн ч эргэж байсангүй. Мөн тэр бусдаас өөр гэдгээ мэддэг байв.

Түүнийг 11 настай байхад Альбус Дамблдор эргэсэн хамгийн анхны хүн болжээ. Тэр үед Дамблдор Волдемортын хамгийн чухал зан чанаруудыг олж харсан байдаг. Могойтой ярьдаг, ганцаараа ажилладаг, хүссэн зүйлээ авахын тулд бусдад ялдам ханддаг, нууцлагдмал гэх мэт.

Тэрээр Хогвартс сургуульд ирж өөрийн аав ээжийн түүхийг мэдсэнээр өөрийн нэрийг сольсон байна. Өөрийн нэрийг Лорд Волдеморт гэж сольсон бөгөөд энэ нь үх*лээс нисэх гэсэн утгатай. Учих нь үх*л түүний хамгийн их айдаг зүйл байлаа.

Үүний улмаас тэрээр Хоккраксыг судалсан байдаг. Энэ нь сүнсээ хувааж үхэшгүй мөнх болох арга юм. Тэрээр сүнсээ 7 хуваасан бөгөөд хамгийн анхны Хоккракс нь Харри Поттер киноны –р ангид гардаг. Тэрээр Миртл гэх охиныг алж өөрийн сүнсээ тэмдэглэлийн дэвтэрт хийсэн байдаг. Энэ нь түүний хамгийн анхны Хоккракс байлаа.

Тэрээр Хогвартс сургуульд хар шидийн багш болохыг хүсдэг байсан бөгөөд сургуулиа төгсөөд 10 жил ор сураггүй алга болсоны дараа эргэн ирж Дамблдорт багшлах хүсэлт тавьж байжээ. Үүнийг Дамблдор зөвшөөрөөгүйн улмаас тэрээр уурандаа хар шидээс хамгаалах багшийн ажлыг хийсэн хүн 1-ээс дээш жил энэ албан тушаалд тэсэхгүй байхаар хараасан байдаг.

Үүний дараа 15 жилийн турш тэрээр олон зуун хүмүүсийг үгүй хийж шидтэний ертөнцийн хамгийн хүчирхэг хүн болсон бөгөөд Харри Поттерын ээжийн тавьсан хайрын хамгаалалтын улмаар биегүй болсон байна. Гэвч түүний сүнс олон зүйлд хадгалагдсаар байсан.

10 жилийн турш ууланд нэг амьтнаас нөгөө амьтны биед орон явсаны дараа тэрээр ойд Харри Поттер киноны 1-р ангид гардаг хар шидийн багштай таарсан бөгөөд түүний биед орж наалдсан байна.

Түүний сүнс нийтдээ өөрөөс нь гадна 7 зүйлд хуваагдсан байдаг. Бөгж, титэм, хундага, дэвтэр, зүүлт, могой, мөн Харри Поттерын бие дотор.

Харри Поттерын сүүлийн анги дээр гардаг Хогвартсын тулаан болохоос өмнөхөн Волдемортын охин мэндэлсэн байдаг. Делфинигийн ээж нь Беллатрикс Лестранж байсан нь хамгийн сонирхолтой.

Волдемортын охины нэрийг Делфини гэдэг байна.

Шинэ он гарахаас өмнө хийх хөгжилтэй зүйлсийн жагсаалт

Дамблдор ижил хүйстэн байсан уу?