in

CryCry OMGOMG CuteCute LoveLove WTFWTF AngryAngry LOLLOL

Хортой үерхлийн 4 шинж тэмдэг

Эхэлсэн харилцаа бүхэн бүтэмжтэй байдаггүй. Зарим нь сайн муу бүхнийг хамтдаа давж гардаг бол, зарим нь замын дундаас буцна. Зарим харилцаа дөнгөж эхлэнгүүтээ л төгсчих тохиолдол байдаг. Доорх 4 шинж хэрвээ илт илэрч байвал харилцаа цааш үргэлжлэхэд саад бартаа дүүрэн байх болно.

  • Ирээдүйн тухай ярихаас зайлсхийж байгаа бол

Ирээдүйн талаар ярилцахаас байнга зайлсхийж бултах хандлага гаргавал харилцаагаа эргээд бодоод үзээрэй. Харилцааны эхний шат дээр давгүй байх ч  цаашид утга учиргүй, үнэ цэнэгүй, яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, зорилгогүй үргэлжлэх хандлагатай болно.

  • Бие биенийхээ саналыг үзэн ядаад байвал

Хүн бүр өөр өөрийн гэсэн ертөнцтэй, өөр өөрийн гэсэн сонголтыг хийдэг нь үнэн ч хамтын харилцааны хувьд нэг зүгрүү хардаг байх нь харилцаа бат бэх байх үндэс болдог. Эсрэгээрээ нэгнийнхээ үзэл бодлыг дэмжихгүй байх, өөрийнхөө хүслийг хамтрагчдаа тулгах, нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй бол харилцаа удаан үргэлжлэх тусам хортой болдог. Та хоёрын харилцаа эхлээд удаагүй ч ийм шинж илэрч байвал өөрөөсөө дахин нэг асуугаад үзээрэй.

  • Хол зайны “төлөвлөгөө” байхгүй бол

Мэдээж байнга хамт байна гэж байхгүй, бие биеэсээ хол байх нь амьдралд гарч ирдэг асуудал. Ийм нөхцөл байдалд төлөвлөгөөгүй, зүгээр л холбоо барих төдийхнөөр “аргалсаар” нэлээд хугацаа өнгөрвөл харилцааг үргэлжлүүлэн, нандин хэвээр нь цааш авч явах улам хэцүү болдог.

  • Миний зөв чиний буруу гэсэн хандлага

Бид бүгд өөр өөрийн харах өнцөгтэй тул хэнийх нь ч зөв, эсвэл хэнийх нь ч буруу байж болно. Ойлгох хүсэлтэй байна уу? Үгүй юу гэдэг л үр дүн бий. Хэрвээ чамайг ойлгох хумсын чинээ ч хүсэлгүй, өөрийн бодлыг тулгаад буулт хийдэггүй бол харилцаанд чиний сэтгэл зүй маш их хохирно гэдгийг санаарай. Хүн бүрт санал зөрөлдөх нөхцөл тулгарна. Гэхдээ үргэлж санал зөрөлдөж өнгөрөөхөд цаг хугацаа гэдэг дэндүү хайран.

Инстаграмын сторигоо чимэглэх шилдэг 17 gif

Хүмүүсийн 20-оод насны өөртөө бичсэн захидлууд