in ,

CuteCute LoveLove OMGOMG CryCry

Ихэр сүнс гэж юу вэ?

Энэхүү нэршил үүсэхээс өмнө эртний судрууд дээр бичигдсэн нэгэн домгийг ярьж өгье. Хүн төрөлхтөн анх үүсэж байхдаа хүйсийн ялгаагүй байсан гэж гардаг. Тэр хүмүүс хэт хүчирхэг байсан учраас тэднийг бүтээсэн бурхад нэг хүнийг 2 хуваагаад нөгөө сүнсээ хайж олохоор зохицуулжээ. Энэ домгоос үүдэн ихэр сүнс буюу twin flame-тэй холбоотой олон зохиолууд төрсөн.

Бид амьдралынхаа хугацаанд олон хүмүүстэй таардаг. Ихэнх тохиолдолд зүгээр л зөрж өнгөрнө. Харин ховор учралууд үнэ цэнэтэй юм шиг санагдана. Тэгвэл энэхүү учралуудын талаар гадны улсуудад юу гэж тайлбарладгийг сонирхоцгооё.

Twin flame – Ихэр дөл – Сүнсний нөгөө тал хэсэг

Ихэнх тохиолдолд ихэр сүнсийг нэг ертөнцөд хамт төрдөггүй гэж үздэг. Харин зэргэлдээх ертөнцөөс бие биетэйгээ холбогддог гэж тайлбарладаг байна. Таны зүүдэнд царай нь харагдахгүй ч маш дотно мэдрэмж төрүүлсэн хүн зүүдлэгдэж байсан уу?

Маш цөөхөн тохиолдолд ихэр сүнсүүд нэг ертөнцөд хамт төрж уулздаг бөгөөд анхнаасаа бие биедээ зэрэг маш хүчтэй татагддаг байна. Харамсалтай нь та тэр хүнээс яг өөрийгөө олж харж байгаа мэт сэтгэгдэл төрөх бөгөөд өөрийн бүх муу муухай чанарыг тэр хүнээс мэдрэх болно. Хэзээ ч толгойноос чинь салахгүй ч хэзээ ч тэр хүнтэй хамт амар амгаланг мэдрэхгүй.

Soul mateТаны амьдралын хүнд үед тус болохоор хэд хэдэн удаа гарч ирдэг хүн

Таны амьдралд зорилгынхоо төлөө явж байхад сайн найз, зөвлөгч, багш гэх мэт дүрээр тантай холбогддог учрал юм. Зүгээр нэг дугуй хагарах үед ч юм уу, хэн нэгний туслалцаа маш их хэрэгтэй үед яагаад ч юм таараад байдаг хүнийг soul mate гэж нэрлэдэг гэнэ.

Twin Soul – Ихэр сүнс – Сүнсний хамтрагч – Танд яг тохирдог бараг л муудалцдаггүй хүн

Өмнөх олон төрөлдөө бие биедээ дасаад байнга хамтдаа байхыг хүссэн сүнсний хамтрагчид. Энэ нь ихэр дөл буюу чиний сүнсний нөгөө тал биш бөгөөд чамаас шал өөр араншинтай байж чиний байхгүй шинж чанарыг дүүргэдэг. Ихэнх ийм тохиолдлууд сайн найзын холбоотой байдаг бөгөөд бие биенээ дэмжсээр байгаад дуусдаг байна. Цөөн тохиолдолд Twin Soul-үүд хоорондоо гэрлэдэг. Гэвч ижил хүйстэй байх магадлал өндөр байдаг байна. Бидний мэдэх цэнхэр тэнгисийн домог гэх кинон дээр Twin soul-тэй холбоотой хэсгүүд ихээр гардаг.

Амьдралдаа бүтээх жижигхэн зүйлсийн цуглуулга