Инстаграм нь бусад сошиал ертөнцүүдийг бодвол уран зургийн галлерейтэй төстэй, бүтээлч, тусдаа хил хязгаар бүхий эзэнт гүрэн юм. Тэнд Facebook шиг олон реклам, зар сурталчилгаа байхгүй. Мөн сөрөг сэтгэгдэл бага. Чилл байхад яг тохирох платформ. Гэвч дан ганц зурган контентоор бөмбөгдөөд байх нь нүгэл болох вий. Хэрвээ тэгсээр байвал таны инста эзэнт гүрэн яг л “хүнгүй галлерей” мэт сэтгэгдэл төрүүлэх болно.
Тэгвэл энэхүү эзэнт гүрэнд ямар зэвсгүүд илүү моодонд ороод байгааг дуулгая.
Story
Таны бодож байсан яг зөв. Story бол сошиал ертөнцийн хамгийн тачаангуй зэвсгүүдийн нэг яах аргагүй мөн. Ухаалаг утсаар маш энгийнээр хийгдэх энэхүү зэвсэг дээр дуу тоглуулж, gif явуулж, мөн өөрийн брэндийн story template-г ч үүсгэж болно.
Арай шинэлэг арга зам хайж байгаа бол story-д зориулсан app-уудыг судалж үзээрэй.Pinko нь хувьдаа StoryArt гэдэг аpp-ыг санал болгож байна.
Live
Залуу үеийнхэний шинэ хандлага инстагийн пост хэсгийг тийм ч их ухахаа больсон. Цагийн гарз байгаа даа гэж зарим нь хээв нэг хэлэх байх. Харин Story болон Live хэсгээр зав гарвал л орж гарч байгааг анзаарч болно. Энэ нь сошиал талбар дээр илүү амьд, шууд харьцаа үүсгэж болохуйц зүйлийг хүсч байгаатай холбоотой болов уу. Бодит амьдралаас тасарсан контентуудаас илүү амьдралтай ойрхон контентууд руу татагдах болжээ.
Live нь газар дээр нь дамжуулж байгаа видео тул хүмүүсийн сонирхолыг бусад контентуудаас илүү татдаг.
Story Highlights
Инстаграм дээр байдаг хамгийн сонирхолтой хэсэг бол Story Highlights. Крашийнхаа Highlights-ыг ухдаг уу? Арай Highlights байдаггүй юм биш биз? Тэгвэл крашлахаа больсон нь дээр гэж хэлмээр байвч нүгэл болох байх.
Хэрвээ хувийн инстаграм хуудас бол өөрийн нэг хэсгээс өөрцгүй болсон,чамайг илэрхийлэхүйц зүйлсээр Highlights хийх нь хамгийн зөв сонголт болов уу. Жишээ нь ямар нэг хөгжим тоглох сонирхолтой бол шинэ дууны cover хийх бүртээ story highlight-ын цуглуулгаа баяжуулах. Кино болон драманы хорхойтон бол өөрийн сэтгэгдлээ байнга тэмдэглэж үлдээгээд Highlight-даа хийх гэх мэт. Магадгүй зөвхөн чиний Highlight-аар аялахыг хүсээд хүмүүс чиний инстаграм руу орж ирдэг болох ч юм билүү.
Харин бизнес инстаграмд арай өөр төрлөөр highlight үүсгэх хэрэгтэй. Бүтээгдэхүүний төрөл бүрээр бүтээлч Highlight үүсгэж болохоос гадна ажилчдынхаа өдөр тутмын уур амьсгал, оффисын амьд харилцааг сторидоо оруулж хадгалах нь хэрэглэгчдийн итгэх итгэлийг улам нэмэгдүүлж өгнө.
IGTV
Инстаграмын хамгийн сүүлд гаргасан энэхүү суваг нь 15 секундээс 10 минутын доторх видео контентыг бүтээх боломжийг бидэнд олгосон юм. Нэгэн хэвийн зурган контентноос татгалзаж видео контент руу орох нь таны инстаграм эзэнт гүрэнг эзэнгүй галлерей шиг байх эрсдлээс аварч өгнө. Тиймээс видео контентыг заавал ашиглаж байгаарай.
За тэгээд инста эзэнт гүрэндээ тачаангуй зэвсгүүдээр тулалдах эрин үе айсуй.