in

LoveLove CuteCute OMGOMG AngryAngry LOLLOL CryCry WTFWTF

Хэл сурах үед хамгийн их хэрэг болдог апп-ууд

Duolingo – Хэл сурч байгаа хүн бүрийн утсан дээр байдаг апп гэхэд хилсдэхгүй биз ээ. Ярианы чадвараа сайжруулахад энэ апп хамгийн их тус болно гэдэгт итгэлтэй байна.

Quizlet – Үг цээжлэх үед энэ аппыг ашиглахад тохиромжтой. Олон төрлийн үгийн сантайгаас гадна дараа нь цээжилсэн үгээрээ шалгалт өгсөнөөр өөрийн мэдлэгийн баталгаажуулж болно.

Hippocards – Монголчилсон Quizlet гэсэн үг. Олон төрлийн meme болон хөгжилтэй үгтэй хольсон байдал нь амархан цээжлэгдэх давуу тал болдог. Дараа нь шалгалт өгч өөрийгөө шалгаж болно.

Wordup vocabulary– Энэ апп дээр үг гэхээс илүү дүрмүүд ойлгомжтой орж ирсэн байдаг. Өөрийн дүрмийн мэдлэгийг үгтэйгээ хамт бататгаарай.

Tomyo – Энэхүү апп дээр та өөрийн coach-г олох боломжтойгоос гадна явахыг зорьж буй сургуулийнхаа бүрэн мэдээллийг авах боломжтой. Гадагшаа тэтгэлгээр суралцсан олон залуучууд контент хэлбэрээр туршлага түүхээ тантай хуваалцах болно.

Memrise – Мөн Quizlet шиг үгийг карт маягаар цээжлэх боломжтой апп юм.

Preposition builder master – Бидний хамгийн их эргэлздэг prepostion-г заадаг апп юм. / on in at/ 3 төрлийн түвшний сонголттой бөгөөд өөрийн түвшингээр шалгалт өгөөд үзээрэй.

Амжилт хүсье.

Сэтгэл зүйн 7 төрлөөс өөрийн шинжийг олоорой

Зурж сурах хүсэлтэй хүмүүс заавал дагах YouTube-ийн 33 суваг