in ,

CuteCute LoveLove OMGOMG LOLLOL AngryAngry CryCry WTFWTF

Зурж сурах хүсэлтэй хүмүүс заавал дагах YouTube-ийн 33 суваг

Зарим үед сэтгэл хөдлөхөд бийр аваад шууд зураг зурмаар санагддаг биз? Бийрээ бариад яг суутал… зурж чадахгүйгээ ойлгох тэр мөч. Дараах 33 шилдэг сувгийг YouTube-ээс сонгож цуглуулсан ба та зураг зурах талаар анхны мэдэгдэхүүн олж авах, эсвэл туршлага нэмж хуримтлуулах боломжтой юм.

1. ProkoTV – Шинээр суралцагч болон мэргэжлийнхэнд ч мөн тохирно. Хүний биеийн бүтцийг ойлгомжтой тайлбарласан байдаг.

2. The Virtual Instructor — Мэргэжлийн зураач төрөл бүрийн материал ашиглан зураг зурахыг алхам алхамаар заана. Зурж эхлээд удаагүй хүмүүст их тохиромжтой, нарийн нандин тайлбар ихтэй.

3. Drawing Art Academy — Хүний биеийн бүтцийг төдийгүй шинэ зураачдын гаргадаг алдаануудыг эндээс хараарай.

4. SkulptuRu — Мөн л хүний биеийн нарийн бүтэц, зураг, тосон будгийн зургийг энд тодорхой тайлбарлаж өгнө. Анхан шатны мэдлэгээ улам гүнзгийрүүлэхэд дөхөмтэй.

5. The Drawing Database — Өнгө, гэрэл, хэлбэр зэрэг анхлан суралцагчдад хэрэг болох үндсэн асуудал энд хөндөгдөнө. Сургалтыг Умард Кентукийн Их сургуулийн профессор Марк Леоне хөтөлж явуулдаг.

6. Fine Art EBooks — Мексикийн алдарт зураачийн хичээлүүдэд үзгэн балаар, мөн энгийн харандаа, маркераар хэрхэн зурахыг харуулна. Нэмэлт тайлбартай.

7. The Drawing Hands — Үндсэн мэдлэг эзэмшсэн, харандаагаар хөрөг зураг хурдан зурж сурахыг хүссэн хүмүүст зориулсан хичээл.

8. PoenDrawing – Энд харааны төөрөгдөлд оруулах зургийн хичээлүүд бий.

9. Bradwynn Joness — Калифорнийн арт-сургуулийн оюутан харандаагаар хурдан зурж сурах нууцыг заана.

10. Artedegrass — Дотоод засал, загварын зургийг хурдан зурж сурахад тусална.

11. Alphonso Dunn — Хүний бие, амьтан, уран барилга зурах зөвлөгөө, хичээлүүд байгаа.

12. ChrisSamba22 — Харандаагаар реалист зураг зурах хичээлүүд.

13. Circlelinemedia – Дотоод засал, архитектурын хичээл энд байна. My Drawing

14. Tutorial — Хүний нүүр царай, биеийн хэсгийг нарийвчлан зурах зөвлөгөөнүүдийг эндээс
харж болно.

15. Creosfera — Польшийн зураачийн энэ хичээлээс дотоод засал, буу зэвсгийг хэрхэн зурахыг хараарай.

16. Fine Art Academy — Хөрөг зургаар мэргэшихийг хүсвэл эндээс мэргэжлийн зураачдын хичээлийг үзэх боломжтой.

17. Простые рисунки — Цаг гарздахгүй энгийн зургуудыг яаж зурах талаар хичээлүүд. Уран зураг

18. Dari Art — Эхлэн суралцагчдад зориулсан, дэлгэрэнгүй тайлбартай хичээлүүд орос хэл дээр бий. Уран зургийн төрөл бүрийн техникийг заана.

19. Акварель – Усан будгийн зураг сонирхогчдод зориулсан суваг.

20. Kevin Oil Painting — Хөтлөгч нь тосон будгаар зурж, тодорхой тайлбарлан хичээл явуулна.

21. Imshingo — Мэргэжлийн зураачдын ажлыг харж, тэдний нууцыг нээх хүсэлтэй хүмүүст
зориулсан төрөл бүрийн уран зургийн хичээл.

22. Lachri — Тосон будаг, акрил, графит ашиглан зураг зурах хичээлүүд энд бий. Дөнгөж зурж сурч буй хүмүүс, мөн мэргэжлийнхэнд зориулсан олон зөвлөгөөтэй.

23. Marcello Barenghi — Итали зураач тосон будаг, акрил, харандаа, фломастераар гайхалтай сайхан зургууд зурж үзүүлнэ. Зураачдад илүү хэрэгтэй, улам боловсронгуй болох, өөртөө шинэ боломж нээх хичээлүүд байна.

24. Bob Ross Inc — Америкийн телевизийн од болсон Боб Россын уран зургийн олон хичээлийг энд багтаажээ.

25. Featured — Ихэнх хичээлүүд нь хэсэгчилсэн деталийг хэрхэн зурах тухай: давалгаа, шөнийн тэнгэр, арслангийн зогдор гэх мэт. Зураач нь зураг зурах зуураа нууцаа хуваалцаж, нарийн ширийн зөвлөгөө өгнө.

26. Artjomalis — Гол төлөв акрилаар зурдаг филиппин зураачийн видео хичээлүүдийг эндээс үзэж болно. Байгалийн зураг зурахыг хүсэгчдэд нэн тохиромжтой.

27. Explore Acrylics — Хөтлөгч Марк Уоллер зураг зурангаа акрилийн нууцаас дэлгэх болно.

28. SchaeferArt — Тосон болон акрил будгаар хэдхэн минутын дотор хэрхэн зурах тухай заана.

29. DrawMixPaint – Зураач Марк Кэлдер алдарт уран зургуудийг детальчлан тайлбарлаж, анх зурж байгаа хүмүүсийн гаргадаг ерөнхий алдаануудыг тоочин, тосон будгаар зурж үзүүлнэ.

30. TOPARTreproductions — Суут зураачдын уран зургуудаас мэргэжлийн зураачид хуулбарлан зурж үзүүлдэг суваг.

31. Michael James Smith Аrt — Тосон будгаар байгалийн зураг зурж сурч байгаа хүмүүст зориулсан хичээл. Зураг зурахаас гадна, будаг хэрхэн найруулахыг харж болно.

32. Wattsatelier – Калифорнийн Watts Atelier арт-сургуулийн зураачид хэрхэн уран зургийг хурдан зурах талаар хичээл заана.

33. Paint Basket — Америкийн зураачид тосон болон акрил будаг, усан будгаар зураг зурах дарааллыг үзүүлдэг.

Эх сурвалж – Jampure art

Хэл сурах үед хамгийн их хэрэг болдог апп-ууд

Амьдралдаа бүтээх жижигхэн зүйлсийн цуглуулга