Бизнес ч бай хувь хүн ч бай сошиал хуудсын хандалтыг тогтмол өсөлттэй байлгахыг зорьдог. Гэвч сошиал орчинд тооноос илүү чанар чухал. Өдөр бүр мэдээ мэдээлэл өгөхөөс илүү чанартай, дагагчдынхаа хүсэл сонирхолд нийцсэн контентыг үйлдвэрлэх нь сошиал орчны engagement-ыг өсгөж улмаар шинэ хэрэглэгчдийг татаж чадна.
Сошиал хэрэглээ өнөө үеийнх шиг их байгаагүй цаг үед хүмүүсийн хэрэгцээт мэдээлэл маш хомс байсан. Өөрөөр хэлбэл сошиал орчинд өрсөлдөгч бага бөгөөд контент, мэдээ мэдээлэлд хүмүүс ямар ч эх сурвалжтай байсан итгэдэг байжээ.
Өнөө цаг үед контент бүтээгчдийн тоо эрс олширч, хувь хүн байгууллага бүр сошиалаар маркетинг явуулах болсон тул хүмүүс шилж сонгож контентод анхаарлаа хандуулах болсон. Ялангуяа эх сурвалжид маш чухал ач холбогдол өгдөг болжээ.
Иймээс та өдөр бүр чанаргүй контентоор бөмбөгдөхөөсөө өмнө сошиалд цугласан хэрэглэгч болон дагагчдынхаа зан чанарыг нарийвчлан судалсны дараа тэдэнд тохирох чанартай сонирхолтой контентыг санал болгоорой.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Facebook, Instagram, Youtube гэх мэт сошиал сувгууд дээр хүмүүсийн чиг хандлага ямар ч төрлийн постноос илүү Story дээр илүү төвлөрөх хандлагатай болсон тул өдөр бүр сонирхолтой шинэлэг Story оруулж сошиал хуудсаа идэвхжүүлж байгаарай.
Story болон post-ны ард ажилладаг алгоритм өөр байдаг бөгөөд Story их оруулах нь тухайн платформ идэвхтэй байна гэж үздэг бол post дээр илүү engagement чухал байдаг.
Жич – Pinko.mn дээр орох мэдээ мэдээлэл бүхэн хаа нэгтээгээс copy хийгээгүй шинэ чанартай контентууд тул битгий хуулбарлаарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Энэхүү мэдээ мэдээлэл болон контентуудыг хийхийн тулд цаг зав сэтгэл зүрх шингэсэн байдаг тул хаа нэгтээ хуулбарласан байхыг харвал заавал report хийж өгөөрэй. Sending virtual Hug