in ,

LoveLove CuteCute OMGOMG LOLLOL WTFWTF AngryAngry CryCry

Бодит амьдрал дээр амьдарч байсан Диснейн дүр

Өнөөдөр админ нь зүгээр л хөгжилтэй хөнгөхөн тэмдэглэл хийхээр шийдлээ. Багадаа үзэх дуртай байсан хүүхэлдэйн киногоо судалж үзэв.

Та бидний мэдэх Покахонтас бол бодит амьдрал дээр амьдарч байсан жинхэнэ хүн бөгөөд Диснейн ховор бодит дүрүүдийн нэг юм. Диснейн гүнжүүд дотор бодит ертөнц дээр амьдарч байсан 2 дүр байдаг. Нэг нь Покахонтас бол нөгөө нь бид нарын сайн мэдэх Мулан.

Түүхэнд Покахонтасыг анх 1613 онд колоничлогчид барьцаалж, золиос болгон ашиглаж байсан гэж тэмдэглэсэн байдаг. Түүнийг уугуул америк буюу индиан удирдагчийн охин байсан тул түүхэнд гүнж хэмээн тэмдэглэж үлдээжээ.

Ийнхүү түүхэн дүр Покахонтасын талаар сонирхолтой баримтуудыг цуглуулав.

  • Покахонтасын ганц дүрийг бүтээхэд 55 аниматор зэрэг оролцож байжээ.
  • Покахонтас нь Диснейн кинон дээр гарсан анхны үндэстэн хоорондын романтик дүрийг бий болгосноороо онцлог.
  • Тус хүүхэлдэйн кино нь Покахонтасын мэндэлсний 400 жилийн ойд гарсан бөгөөд түүнийг 1595 онд төрсөн гэж үздэг. Харин Дисней 1995 онд олон нийтэд цацсан байдаг.
  • Энэхүү бүтээлийг Араатны хаан арслан буюу та бидний сайн мэдэх Симбатай нэгэн цаг үед зэрэг бүтээсэн.

Хэрвээ бодит амьдрал дээр амьдарч байсан өөр хүүхэлдэйн киноны баатрыг мэдэх бол доор коммент хэсэгт үлдээгээрэй. Удахгүй сонирхолтой нийтлэлээр уулзая.

 

Ордоо оруулаад хэн нэгэнтэй адилхан чанараа мэдэж болдог апп

Диснейн дүрүүдийг бүтээлчээр ашигладаг IG