in

LoveLove LOLLOL CuteCute OMGOMG CryCry WTFWTF AngryAngry

Ордуудын ойлгоход хэцүү чанарууд

Бусад ордныхон нь ам нийлэн арай ч дээ гэж дуу хоолойгоо нэгтгэн дуулмаар, мэл гайхаж цэл хөхөрмөөр чанаруудыг нь нуулгүй бичлээ шүү. За яахав энэ удаа л админаа уучилж хайрла 😛 Бас бүрэн 100 хувь итгэхгүй байхыг хүсье. 99 хувь ч юм уу итгээрэй. /joke2/

Хониныхоныг уурлуулсанаас ууланд очиж чоно уурлуулсан нь дээр.
Энэ ордыг хонины орд гэж ямар нь нэрлэчихдэг юм болоо гэж заримдаа боддогийг нуух юун.  Ордны нэр шигээ дөлгөөн даруу хүмүүс гэвэл нар баруунаас мандах вий. Тэдний ихэнх нь маш цочмог сэтгэлийн хөдлөлтэй байдаг бөгөөд энэ нь хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд газар тэнгэр нийлэх шахуу уурлах байдлаар илэрдэг юмсанжээ.

Үхрийнхэнтэй зөрүүдээрээ үзэлцээд энэ насандаа барахгүй.
Таван жилийн өмнө маргалдаж байсан зүйлээ үргэлжлүүлбэл үхрийнхэн өөрийн санаагаа хамгаалаад ороод ирэх вий, бурхан минь. Дэлхий сүйрч байсан ч тэр өөрийн санааг хамгаалж зөрүүдэлсээр байх болно. Яахав зүгээр залхаад орхиж болох ч түүний санааг эргүүлнэ гэдэг чинь арсланг өвсөн тэжээлтэн болгохтой адил зүйл шүү дээ.

Ихрүүдийн дотор нь бараг 2 биш 20 30 хүн найрлаад сууж байдаг.
Бие нь хуваагдаад олон дүрд орж амьдраад байдаг кино үзэж байсан уу. Ихрийнхэний бие доторх ертөнцийг ухаад үзвэл ямар ч төрлийн хүн гарч ирж магадгүй. Нэг өглөө ах нь ажилдаа явлаа гэж гарч яваад л орой нь эгч болчихсон сууж байхыг үгүйсгэхгүй шүү. / За joke2 хаха/ Гэхдээ л эвгүй гарууд даа.

Эмзэг мэдрэмтгийгээрээ мэлхийг бараадах орд үгүй.
Бурхан мэлхийнхэний сэтгэлийг яг нимгэхэн шил эсвэл дотроо устай шаараар хийсэн гэмээр. Хүрвэл хагарчих гээд. Эмзэг тул мартана гэж байхгүй. Аливаа зүйлийг буугаар буудуулж буй мэт маш гүн гүнзгий хүлээн авдаг хүмүүс ажээ.

Арсланг үл ойшоовол аяарханаар архирч эхэлдэг.
Жаахан л хүмүүсийн анхаарал өөр тийшээ явчихвал эсвэл үл тоосон мэдрэмж мэдэрвэл архираад л эхэлнэ. Гэхдээ аяарханаар. Ховрын тохиолдолд шууд айтал архирдаг гэж байгаа. Үл ойшоочихвол үнэхээр гайхдаг хүмүүс ажээ. Тэд өөрийн сэтгэл зүрхэндээ үргэлж амьдралын гол дүр байдаг. Товчхоноор жаахан л тоохгүй бол гомдчихдог гэсэн үг.

Газар нэг үртэс байхыг хараад галзуурах шахдаг охид
Төгс төгөлдөр лүү тэмүүлсээр байгаад бүр стрессэнд орлоо ш дээ хөгшөөн гэж хэлмээр. Зүгээр сайхан хайнга байгаад хар**л идсэн сэтгэлээн чөлөөлөөд аль гэмээр. Байнгын бүх зүйлийг төгс байлгах гэснээсээ болоод үс нь цайх вий. Нарийн нямбай соёлтой нь дэндсэн хүмүүс шүү дээ бас л.

Жинлүүрүүдтэй болзох болсон бол баяр хүргэе.
Бөөрөнхий, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, нууцлагдмал, очоод бүр хэлээд аль гээд сэгсрээд хаячихмаар хэсэг бүлэг хүнийг жинлүүрийхэн гэнээ. Тэдний тархи зүрх хоёр нь байнгын хэрэлдээстэй. Яг тэнцүү дээрээ тавихгүй л бол шийдвэр гаргана гэж байхгүй. Хэрвээ жинлүүр таныг болзоонд урьсан бол танд баяр хүргэе. Тэр бараг гүн ухааны нээлт хийх шахуу deep тооцоолол хийсний үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн юм шүү.

Мөсөн зүрхтэй болж хувирдаг хилэнцүүд
Хилэнцүүд усны орд дундаа мөс буюу хатуу төлвийн орд. Энэ ордныхоныг уурлуулж – өдөөн хатгалгад орж, өс хонзон дунд унаснаас зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байсан нь дээр. Дотроос нь жинхэнэ хатуу хүн гарч ирэхийг баргийн хүн ажиглаж чадахгүй.

Хээв нэг хэнэггүйтлийн дээд цэг нум
Зээ бодсон санасанаа нялуун шулуунгүй түс тас хэлж орхидог нумууд маань бусад ордныхоноо санаандгүй гомдоочихсон байдгаа тэр бүр анзаардаггүй. Энэхүү ордууд маань тоглох гэж байгаад шоглочих магадлал тун өндөр байдаг юмсанж.

Хатуу самар матрууд
Нарийн төлөвлөгөө, алхам бүрийн тооцоогоороо матруудыг барах орд байхгүй ч энэ байдал нь матруудыг нүүрэн дээрээ маш хатуу, цэвдэг харагдуулдаг бөгөөд хааяа ч гэсэн мэдрэмжээ ярьж бай л даа гэж хэлмээр санагдуулдаг байна.

Гэнэт барьцгүй орж ирдэг хумх
Хувийн эрх чөлөө, өөрийн гэсэн орон зайндаа харамчаас харамч хумхууд маань ирээдүйд амьдардаг хүмүүс гэж хэлэхэд болно. Тэд чимээгүй байж байж байгаад эцсийн цэг дээр “Ингэх байсан юм” гэж барьцгүй орж ирдэгээрээ алдартай билээ. Учир нь хэтэрхий сайн төсөөлсөн зүйл нь бодит амьдрал дээр тэр чигээрээ биелэх нь ховор байдаг.

Эмо нь дэндсэн загаснууд
Мэлхийн ордныхны холын хамаатан загаснууд урлагийн мэдрэмж өндөртэй ч эмо нь дэндсэн хүмүүс байдаг ажээ. Учир нь тэд төрөхдөө л энэ дэлхийг өөрийн хүссэн нүдний шилээр харахыг хүсдэг ба бодит байдал тийм байгаагүй тохиолдолд маш эмо нэгэн болж хувирдаг. Эмо нь хөдөлчихвөл бусад хүмүүсээс зайгаа барин чихэвчээ зүүгээд өөрийн дотоод ертөнц рүү холоос хол яваад өгнө.

Диснейн дүрүүдийг бүтээлчээр ашигладаг IG

Энэ 4 темпараментаас өөрийгөө олоорой