Дараах 20 шинж чанараас 12 болон түүнээс дээш шинж чанарт тийм гэсэн хариулт өгвөл та тэр темпераментын хүн юм. 6-12т тийм гэж хариулсан бол дотроо тэрхүү чанарыг багаар агуулдаг.
Холерик Темпераментын хүн бол
- Тогтворгүй, байнга гар хуруугаараа юм оролдоно
- Удаан сууж чаддаггүй, гэнэт л сонирхолтой зүйл хиймээр санагдана
- Гэнэт нэг л мэдэхэд огцом уурлачихсан байна
- Хүлээх дургүй, ямар нэг зүйлийг тэвчээд байх дургүй
- Маш шийдэмгий, санаачлагатай
- Мааш зөрүүд
- Маргаан, мэтгэлцээнд ялвал маш их аз жаргалтай байдаг
- Үе үе маш хурдан төвлөрч ажилладаг
- Хүмүүстэй харьцахдаа шууд шулуун
- Азаа үзсэн эрсдэлтэй зүйлд дуртай
- Сэтгэлийн хөдөлгөөн маш их
- Хурдан хурдан дуржигнатал ярьдаг
- Багадаа их зодоонч байсан
- Бусдын сул талыг тэвчээд байх дургүй
- Маш түрэмгий дүрэлзсэн
- Ярьж байхдаа гараа түргэн хөдөлгөж, нүүрний хувирал нь сайн өөрчлөгддөг
- Түргэн бодож шийдэх чадвартай
- Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай
- Алхаа гишгээ нь огцом түргэн
- Ааш нь амархан хувьсан өөрчлөгддөг
Доорх хүүхэлдэйн дүрээр холерик зан араншинг илэхрийлсэн байдаг
Сангвиник темпараментын хүн бол
- Хөгжилтэй баяр баясгалантай, тачигнатал инээдэг
- Эрч хүчтэй маш шургуу ажилладаг
- Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь их
- Өөрийгөө маш өндөрт үнэлдэг
- Шинэ зүйлийг маш хурдан сурдаг
- Сониуч бөгөөд нэг зүйлээс амархан уйддаг
- Баргийн зүйлийг тоож шаналдаггүй
- Янз бүрийн нөхцөлд амархан дасчихдаг
- Аливаа шинэ ажлыг маш баяр хөөртэй эхлүүлдэг
- Сонирхолгүй зүйлдээ амархан шантарна. Дургүйд хүчгүй
- Ажилд идэвхтэй оролцож нэг ажлаас нөгөөд маш хурдан шилждэг
- Бусдыг уриалан уруу татах чадвар байдаг
- Баргийн хүнээс нэрэлхэж эмээдэггүй.Хэнэггүйдүү
- Сэтгэл хөдөлсөн зүйлдээ маш тэсвэртэй ажилладаг
- Нүүр гарын хөдөлгөөнийг яриандаа ашиглана
- Гэнэтийн тохиолдолд биеэ барьж чаддаг
- Ямагт цовоо сэргэлэн харагддаг
- Түргэн унтаад түргэн сэрдэг
- Эмх цэгцгүй зүйлээс таашаал авах нь бий
- Заримдаа өнгөц хийсвэр байдаг
Доорх хүүхэлдэйн дүрээр сангвиник зан араншинг илэхрийлсэн байдаг
Флегматик темпераментын хүн бол
- Эмх цэгцтэй маш нямбай
- Юманд маш ул суурьтай ханддаг
- Болгоомжтой бодлоготой
- Хүлээцтэй бөгөөд уужуу сэтгэлтэй
- Хоосон чалчих дургүй
- Сэтгэлийн хөдөлгөөн нь дөлгөөхөн
- Тайван бөгөөд нүүр гарны хөдөлгөөн бага
- Юмыг удаан ойлгож маш сайн тогтоодог
- Эхэлсэн зүйлээ заавал дуусгана
- Хүч чадлаа хий дэмий зүйлд зарцуулах дургүй
- Сайшаал шүүмжлэлд эмзэг ханддаггүй
- Өөрийг нь муулахад тоодоггүй
- Сонирхол болон харилцаа нь маш тогтвортой
- Нэг ажлаас нөгөөд шилжихэд удаан
- Хүн бүртэй жигд харьцдаг
- Бодит боломжит зүйлийг тооцоолсон байдаг
- Сэтгэл хөдлөлөө барихдаа гаргууд
- Шинэ нөхцөлд дасан зохицоход хэцүү байдаг
- Зовлонд тэсвэртэй
- Ууртай, гэхдээ дүрэлзэж уурлахгүй. Маш чухал шинж чанартайгаар уурладаг
Доорх хүүхэлдэйн дүрээр флегматик зан араншинг илэхрийлсэн байдаг
Меланхолик темпераментын хүн бол
- Баргийн бодож санаж байгаа зүйлээ ил гаргахгүй
- Шинэ зүйл тохиолдоход сандрал өндөр
- Шинэ танилаа маш нарийн ажигладаг
- Өөрийн хүчинд эргэлздэг
- Ганцаардлыг амархан давж чадна
- Ажил бүтэхгүй тохиолдолд сэтгэлээр амархан унадаг
- Дотоод ертөнцдөө үе үе нуугдана
- Ямар ч хүний арга эвийг амархан олдог
- Хүнийг маш сайн сонсдог
- Муулах болон магтахад маш мэдрэмгий тусгаж авдаг
- Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавина
- Зөрчилдөөн маргаанаас хол байдаг
- Олон хүнтэй газраас зугтдаг
- Хүмүүсийн итгэлийг амархан олдог
- Өрөвчхөн сэтгэлтэй, тусч чанартай
- Ууртай үедээ ганцаараа байхыг илүүд үзнэ
- Идэвх санаачлага гаргах ядаргаатай санагддаг
- Чанга орилсон зүйлд дургүй
- Маш бодлогоширонгуй
- Бүх зүйлийг нарийн ажиглаж тогтоож авч мэдэрдэг
Доорх хүүхэлдэйн дүрээр меланхолик зан араншинг илэхрийлсэн байдаг
My little Pony дүрүүдээр темпарементийг зүйрлэн илэрхийлбэл