in

LoveLove CuteCute OMGOMG LOLLOL WTFWTF CryCry AngryAngry

Шинэ он гарахаас өмнө хийх хөгжилтэй зүйлсийн жагсаалт

1. Ирээдүйн өөртөө хандан өнгөрсөнөөс захиа бичих

365 хоногийн дараах өөртөө хандан захиа бичээрэй. Эсвэл богино видео хийж хадгалсан ч болно.Өнөөдрийн чи яг юу хүсч байсан, юу мэдэрч байгаа, ирээдүйг хэрхэн харж байгаа талаараа ирээдүйн өөртэйгөө сэтгэгдэлээ хуваалцаарай. Google calendar эсвэл email дээрээ яг жилийн дараа өөртөө илгээхээр тохируулга хийгээд орхивол жилийн дараах яг энэ үед өнгөрсөн жилийн өөрөөс чинь ил захидал ирэх болно. Нэг өглөө сэрсэн чинь өнгөрсөнөөс чамд захиа ирсэн байвал сонирхолтой биш гэж үү?

2. Өдөр бүрийг бүтээх амлалтууд

Өглөө эрт босох, өдөр бүр 6-аас дээш аяга ус уух, өдөр бүр хайртай хүмүүстээ цаг гаргах гэх мэт. Өөрийн нэг хэсэг болгохыг хүсдэг ч чадаагүй зуршлууд. Энэ жил биелүүлж чадаагүй зүйлсээ дараа жил хэрэгжүүлээрэй. Хэрвээ үр дүнтэй байлгамаар санагдвал апп татдаг хэсгээсээ Habit Track гэж хайгаад амлалтуудаа дотор нь оруулж өгсөнөөр утаснаас нь өдөр бүр амлалтаа биелүүлсэн үү гэх notification ирэх болно.

3. Өнгөрсөнд өөрийгөө хадгалан үлдээх

Яг хувцсаа тайлаад эвхээд шкавандаа хийж байгаа юм шиг. Энэ онд юу сурсан, ямар зүйл дээр алдсан, мөн хамгийн ихээр сэтгэлд хоногшсон дурсамжуудаа тэмдэглэн үлдээгээрэй. Шинэ гарч байгаа онд ямар авьяасуудыг өөрийн нэг хэсэг болгохыг хүсч байна? Нэг нэгээр нь тэмдэглээд тэр ур чадваруудыг шинэ онд өөрийн нэг хэсэг болгоорой.

4. Зурган эвлүүлэг хийх

Шинэ жилийн орой гэр бүлээрээ цугласан байхдаа үзэх сонирхолтой зурган эвлүүлэг хийж өнгөрсөн цаг хугацаа руу аялах. Бага байх үеийнхээ инээдэмтэй бичлэгүүдийг үзэх, хүмүүсийн санаанд ороогүй зургуудаар эвлүүлэг хийж шинэ жилийн орой гэнэтийн бэлэг бариарай.

5. Хамтын хүслийн хайрцаг

Авахыг хүсч байгаа зүйлс, сурахыг хүсч байгаа зүйлс, аялахыг хүсч байгаа газар, хамт байхыг хүсч байгаа хүн, хуримтлуулахыг хүсч байгаа мөнгөний тоо… гэх мэт тодорхой тооны асуултуудтай цаасыг хайртай хүмүүсээрээ бөглүүлээд хайрцганд хийгээд хадгалаарай. Яг жилийн дараа тэр цаасыг хүн болгонд эргүүлэн өгөөрэй.

6.Нууц өвлийн өвгөн

 Жижигхэн ил захидал эсвэл шоколад. Энэ оныг хамт бүтээлцсэн хүмүүстээ талархлын захиа бичиж илгээгээрэй. Мэдээж коронатай байгаа тул уртаас урт DM бичиж илгээж болох юм.

Энэ дуунууд Монгол нэртэй байсан бол

Волдемортын охин нь хаачсан бэ?