in

LoveLove CuteCute OMGOMG LOLLOL WTFWTF CryCry AngryAngry

Аль орд ямар бэлгэнд баярладаг вэ?

Аль ордны хүмүүс ямар бэлгэнд дуртай байдаг талаар…

Хонь

Энэ ордонд төрсөн хүмүүс бэлэгний гадаад үзэмж, баглаа боодол болон тэгш хэмийг их анхаардаг юмсанжээ. Ийм учраас хонины ордонд төрсөн хүнд бэлэг өгөхөөр болвол зүгээр гялгар уутанд хийж өгөлгүй гаднах үзэмжинд нь өндөр ач холбогдол өгөөрэй.

Үхэр

Тэд маш хянауур хашир бөгөөд ажигламтгай хүмүүс юм. Судалгаагаар тэд илүү тав тухтай нөхцөл байдлыг бүрдүүлэх бэлгэнд өндөр оноо өгсөн байдаг. Хамгийн чухалчилдаг зүйл нь чанар болоод эвтэйхэн байдал байдаг. Магадгүй гэрт дулаан уур амьсгал оруулах ямар нэгэн зүйл байвал таалагдах болов уу.

Ихэр

Олон төрлийн зүйлд анхаарал хандуулдаг ихрийнхэн маань мэдээлэлтэй холбоотой зүйлд өндөр ач холбогдол өгдөг байна. Сонирхдог апп-ынх нь эрхийг бэлэглэх, нэг жилийн дата бэлэгдэх ч юм уу… Энгийн байдаг л зүйлд сэтгэл тийм ч татагддаггүй байна.

Мэлхий

Зөөлөн байдлыг эрхэмлэгч энэ ордныхон сэтгэл шингэсэн л байвал юуг л бол юуг ч баярлан хүлээн авна. Таны өгсөн ил захидлыг хэдэн жилээр хадгалж чадах хүмүүс. Тэдэнд сонгосон бэлгийнх нь дээр кодтой ил захидал бичих, эсвэл бэлэгнийхээ дээр дууны нэр ч юм уу заавал бичиж бэлэглээрэй. Нууцлагдмал, учрыг нь тайлсан зүйлсд дуртай байдаг.

Арслан

Араатны хаан тул түүний түвшинд дүйцэхүйц бэлгийг бэлдээрэй. Хамгийн тохиромжтой бэлэг бол гоёл чимэглэлийн үнэтэй эсвэл үнэ цэнэтэй дурсамж хадгалсан зүйл. Тэдний шаардлага их өндөр тул бэлгээ бэлдэхдээ маш нухацтай хандаарай.

Охин

Тэд хэрэггүй зүйлээс өдөр бүр хэрэгцээ болох сонголтыг таашаадаг. Мөн гаднах хийц талаасаа минималист энгийн бөгөөд чамин зүйлсэд дуртай байдаг байна. Тэд маш нарийн тооцоотой, хэмнэлттэй хүмүүс тул таныг хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулсан байвал маш сэтгэл гонсгор байх болно.

Жинлүүр

Маш уян зөөлөн сэтгэлтэй хүмүүс тул таны өгсөн ямар ч бэлгэнд баярлах болно. Гэвч тэдэнд бэлэг сонгохдоо гаднах загварыг нь өвөрмөц байдлаар сонгоорой. Өвөрмөц санаанд нь ороогүй зүйлийг таашаадаг хүмүүс юм.

Хилэнц

Тэд маш сонирхолтой бэлгэнд баярладаг хүмүүс юм. Африкийн этгээд баг ч юм уу, ер бусын хачин зүйлийг их таашаах болно. Өөрөөр хэлбэл тэр бүр байгаад байдаггүй зүйлд татагдана.

Нум

Тэд орчин үеийн чиг хандлагыг маш нарийн мэдэрсэн байдаг. Тиймээс сүүлийн үеийн чиг хандлагад таарсан загвартай хувцас эсвэл сүүлд бэстселлэр болсон ном гэх мэт зүйл тэднийг баярлуулах болно.

Матар

Тэд зүгээр л май гээд өгчих бэлэгнээс илүү тухайн бэлгийг өгөхдөө хөнгөн хошигнол ч юм уу ямар нэгэн дурсамж үлдээсэн байвал их баярладаг. Мөн л хэрэг болох бэлгийг таашаадаг. Хэзээ ч хэрэглэхгүй сонин хачин зүйлд сэтгэл татагдахгүй.

Хумх

Тэд бүх төрлийн зүйлийг сонирхдог. Уран зураг, шаазан эдлэл, сонин содон хувцас, хэн хаана яаж байна бүгдийг ажиглаж байдаг. Тэдний тархи ирээдүй рүү илүү их төвлөрсөн байдаг тул тэдний мөрөөдлийг сонсоод түүнд нь тохирсон бэлэг өгвөл баярлана. Жишээ нь – өнөөдөр хэрэг болохгүй байлаа ч ирээдүйн гэртээ өлгөөрэй гээд өгсөн уран зургийг тань ихэд нандигнан хадгалах вий.

Загас

Тэдэнд мэдрэмж дүүрэн бэлэг өгөх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар мэдэрч болохоор бэлэг. Жишээ нь сайн чанарын дарс. Эсвэл дуртай хамтлагийнх нь цомог. Сонгодог хөгжмийн диск, шүлгээр дүүрэн ном, уран зургийн палитра ч юм уу. Их урлаглаг хүмүүс байдаг байна.

Та аль дүртэй нь нэг орд вэ?

12 орд гэр бүлдээ ямар төрлийн хүмүүс байдаг вэ?