in

LoveLove CuteCute OMGOMG LOLLOL WTFWTF CryCry

12 орд гэр бүлдээ ямар төрлийн хүмүүс байдаг вэ?

Хонь

Гэр бүлдээ ч бай хаана ч бай ямар нэг зүйлд уриалж байдаг хүмүүс. Тэд гэрийнхэнээ зохион байгуулж аливаа нэг ажилд амжилттаа хэн хаана юу хийхийг нь тодорхойлж хэлэхдээ сайн. Тэд хэн нэгний захиргаадсан өнгө аясанд дургүй. Тэдний сэтгэл санааны байдлаас тэрхүү гэр бүлийн тухайн уур амьсгал бүрддэг. Тэдний аз жаргалтай инээсэн цаг хугацаа гэр бүлийнхэнийх нь хувьд хамгийн үнэ цэнэтэй хором мөч болж үлдэнэ.

Гэртээ тавилгаа нэг өрөөнөөс нөгөө өрөөндөө зөөж, засвар хийж, ханаа өөр өнгөөр будах мэт ажил хийх дуртай.  Гэр бүлийн хүрээнд шийдэх асуудал гарвал хэн ч түүнтэй маргах эсвэл ямар нэгэн зүйл батлаад нэмэргүй. Тэр өөрөө л шийдвэр гаргадаг. Хүүхдүүдтэйгээ эелдэг найз шиг харьцана.

Үхэр

Тэдний хөдөлмөрч, шаргуу чанар гэр бүлийн санхүүг тогтвортой байлгана. Энэ нь бусад гэр бүлийн гишүүдэд итгэл төрүүлдэг байна. Түүнтэй хамт байхад гэр бүлийн бусад гишүүд чулуун хэрмийн цаана л байгаа юм шиг санаа амар байж тэдний үнэнч, найдвартай занг үнэлж чаддаг. Тэд гэртээ тухтай байдал бий болгох ёстой гэж боддог ба өөр ямар ч ордныхноос илүү гэр орноо тохижуулахад анхаардаг. Удаан эдэлгээтэй чанартай зүйлсийг сонгоно.

Тэд тавилгаа бараг л солихгүй. Байн байн өөрчлөөд байх нь тогтворгүй санагдуулдаг. Хуучны цуглуулга,зоос эсвэл зургийн цомог гэх мэт сонирхолтой зүйл цуглуулчихсан байдаг.

Амралтын өдрөөр гэрхийнхэнээ дагуулан гоё хоолтой газрын эрэлд гарна. Гэрийнхэнээ найз нөхдөө гоё амттай зүйлээр дайлахдаа мэргэжлийн. Тэд үргэлж зочломтгой угтаж авна. Гэрт нь ургамал цэцэг байдаг. Учир нь тэд байгалтай нарийн холбоотой. Цонхны тавиур тагт гээд аль нэг буландаа цэцэрлэгжүүлчихсэн байхыг үгүйсгэхгүй. Амьтан тэжээх дуртай.

Ихэр

Тэд гэрийнхэн дотроо маргаан гаргахгүй байхыг хүснэ.Хэн нэгэн түүнтэй маргалдаад байхад маш дургүй. Гэвч гэр бүлдээ тэрээр маш хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Уйдаахгүй.Тэд гэрээ цэвэрлэнэ гэчихээд мартчих нь бий. Учир нь хүүхэд шиг элдэв зүйлээр толгойгоо дүүргэж шинэ сонин зүйл рүү амархан бодлоо төвлөрүүлдэг. Тэд зүгээр суух дургүй. Гэхдээ гэрэл шатчихвал гүйж очоод солиод байдаг төрлийн хүн биш. Долоо хоногийн дараа ч юм уу  гэнэт дур нь хөдлөхөөр солих болно.

Тэд дэлгүүр гарвал сонирхолтой зүйлээр тороо дүүргээд орж ирдэг. Гэрийнхэндээ өөрийн саналыг нуулгүй хэлэх ч минийхээр бай гэж тэднийг шахахгүй. Гэрт байгаа жаахан хүүхэдтэй яг л үеийн юм шиг байдаг. Жаахан хүүхэдтэй маш сайн эвээ олж чаддаг.

Мэлхий

Тэд хүн бүрийн үгийг анхааралтай сонсож тэднийг анхаарч ажиглаж байдаг. Нарийн мэдрэмжтэй тул хэнийг яасныг андахгүй мэднэ. Гэр бүлийнхэндээ тулгарсан асуудлыг өөртөө тулгарсан юм шиг тусгаж авдаг. Маш хямгатай. Дараагийн орлогоо заавал тооцож хөдлөдөг тул энэ ордныхонтой байхад ард нь хадгалаастай мөнгө байна л гэсэн үг.

Тэд маш гэр амьтай. Нэг гэртээ орсон бол буцаж гарах дургүй. Мөн гэр бүлээс нь чухал зүйл тэдэнд байхгүй. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг барих дуртай. Жаахан хүүхдүүдтэй яг үеийнх юм шиг тоглодог. Маш сэтгэлээ гаргаж гэртээ ямар нэг зүйл хийх тул хэн нэгэн түүний хийж байгаа зүйлийг шүүмжилбэл гомдчихдог.

Байн байн юмаа өөрчилж тавина. Сонин хачин зүйл энд тэнд байрлуулна. Шүүмжлэл, ямар нэг хурц үгийг хүлээж авах дургүй. Хүнийг шүүмжлэх ч дургүй. Бүгд өөрийнхөөрөө байгаасай гэж хүсдэг. Хүн хажуунаас нь хатгаад байвал өөрийн дотор орж нуугдаад хүүхэд шиг хөөр баяртай хүн алга болчихдог. Жаахан хүүхдүүдийн хувьд тэд хамгийн дотны хүн нь байдаг.

Арслан

Арслангийнханыг шүүмжлээд хэрэггүй. Тэд тэсэхгүй. Тэд өөрийн орон гэрээ ордон шиг л санана.гэрт нь үнэтэй тавилга, шүүгэнд нь гоё ганган хувцас, гал зууханд нь чамин тансаг аяга таваг, техник, хөргөгч нь хоол хүнсээр дүүрэн, ширээ нь идээ ундаагаар бялхаж байхад дуртай. Ширээн дээр нь лааны суурь ч юм уу эсвэл чамин аяга тавагны цуглуулга байна.

Арслангийнхан элбэг дэлбэг байх дуртай. Хойш нь хадгалахдаа маруухан ч тэд хэн нэгний  хэцүү цаг үед ямагт мөнгийг зээлж чаддаг. Шинэ трендэд сониуч байдаг тул тавилгаа байс гээд л зөөх нь бий. Гэр бүлийн аливаа асуудлыг хэлэлцэхэд шийдвэрийг өөрөө гаргах дуртай.

Хүүхдүүддээ хатуу үедээ хатуу зөөлөн үедээ зөөлөн байна.

Охин

Тэд хариуцлага хүлээж түүнийгээ сайн биелүүлж байхдаа жаргалтай байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн босгосон зүйлд дуртай.Тэдний хувьд хангалуун амьдрал чухал учир их ажилладаг ба үүнээс болж ажил дээрээ оройтох, дуусаагүй ажлаа гэртээ авчирах нь бий. Гэхдээ их ажил болон ядарснаа хайхрахгүйгээр гэрийнхээ хэдийнээ төлөвлөсөн ажлыг хойш тавина гэж байхгүй.Гэрт юмнууд эмх цэгцтэй байр байрандаа байхад таатай байдаг.

Мөн маш арвич гамтай хүмүүс. Тэд мөнгөө дэмий зүйлд зарах дургүй. Ямар ч хэцүү тохиолдолд Охиныхон ямар ч асуудлыг нарийвчлан судалж зөв шийдвэр гаргаж чаддаг тул гэр бүлийнхэн нь түүнд хандахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Мөн түүнчлэн сэтгэл санааны байдалдаа хяналт тавьж, биеэ барьж чаддаг тул түүнтэй хамт байхад айх сандрах зүйлгүй түшигтэй байдаг. Хүүхдийн асуудал дээр Охиныхон хатуу, чанга хариуцлагатай. Хүүхдүүдээ тодорхой хүрээнд барьж эмх цэгц, сахилга баттай байлгаж сургахыг хичээнэ.

Жинлүүр

Тэд гэр бүл дотроо хэрүүл маргаанаас хол эв эеийг сахиулж зохицуулдаг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүл дотор нь 2 хүн муудлаа гэхэд тэр шүүгчийн дүрээр тоглодог гэсэн үг. Төрөлхийн юмны арга эвийг амархан олчихдог хүмүүс тул гэрээ тохижуулахад их анхаарна.Бас тэдэнд тухтай байх их чухал.Загвараас хоцроогүй шийдлүүдээр гэрээ чимнэ.Сонирхолтой ваар сав, баримал, лаа гэх мэт зүйл тавих дуртай.Юмны гадаад өнгө үзэмжид маш анхаарал төвлөрнө.

Тэд өөртөө мөнгө зарцуулж чаддаг бөгөөд итгэх хүндээ л мөнгө зээлнэ. Гэртээ зочин хүлээж авахдаа өөрийнхөө нууц авьяасуудыг ил гаргадаг. Жишээ нь хоол хийх. Тэд байнга гэртээ байгаад байх дургүй. Нэгэн хэвийн амьдралд галзуурах шахна. Гэвч аливаа зүйл хирээс хэтэрч болохгүйг маш сайн мэднэ.Дэлгүүр хэсэж, гэртээ цэвэрлэгээ хийх, амттай хоол хийх, олон нийтийн газар очих, найз нөхөдтэйгээ уулзах, ямар нэг гэр бүлийн баяр зохиох гээд л бүгдийг амжуулахыг хичээх болно.Гэр бүлийн хүрээнд шийдэх асуудал гарвал тэр саналаа хэлэх боловч бусдынхаар шийдэхэд эсэргүүцдэггүй. Хүүхэдтэйгээ хэл амаа ололцдог, ойлголцдог, тэдний гоо сайханд их анхаарад тавина.

Хилэнц

Тэд гэртээ гол хүн байх нь бий. Ямар ч шүүмжлэлийг хүлээн авахгүй. Тэд зөвхөн өөртөө найддаг, ямар ч зүйлийг зөвхөн өөрөө л хийх болно. Өөрийгөө захирч чаддаг, шийдэмгий.  Гэрлэхдээ ч тэр зөвхөн итгэж болох хүнийг л сонгодог. Хуучин юмаа хаяж чаддаггүй, арагш нь хийн цуглуулна. Зарим үед ганцаараа байх дуртай. Бүр анзаарагдахуйц зүйл тохиолдчихоогүй л бол баргийн зүйлд засвар хийж засахгүй. Учир нь өөр зүйлд тархи нь завгүй байдаг.

Тэд бусдад мөнгө зээлдүүлэх дургүй. Хааяа нэг зээлдүүллээ гэхэд зөвхөн итгэлтэй хүнд л өгдөг. Хэн ч түүний тайван байдлыг эвдэхгүй газар олохыг хичээдэг. Заримдаа нойлдоо орхоороо алга болчихдог. Гэр бүлийн асуудал шийдэх бол хэнтэй ч зөвлөхгүйгээр өөрийн ухаан мэдрэмжид найдан шийдвэр гаргах нь их. Хүүхдүүддээ хатуу, захирангуй ханддаг хэдий ч цаг нь тулахаар хамгийн сайн найз нь байх болно.

Нум

Тэд өөдрөг үзэлтэй, хөдөлгөөнтэй, сахилгагүй. Гэртээ зочид урьж хөгжилдөх дуртай. Гайхалтай ширээ засахдаа мөнгө харамлахгүй. Хоолны ихэнхийг ресторанаас захиалж авчирна. Өөрөө заримдаа л хийнэ. Тэдний хувьд зүгээр л нэг ширээний ард суухдаа гол нь хэн нэгнээр тоглоом хийн инээлдэх, зочид оролцсон жижиг концерт тоглох гэх мэтээр идэвхжүүлэх зүйл бодож байдаг.Гэрийн ажил хий дуртай биш. Гэртээ хоол идсэнээс сонирхолтой газар орж сониучирхсан нь дээр гэж үздэг. Гэрийнхэндээ бэлэг өгөх дуртай. Тэд гэртээ байнга ямар нэг өөрчлөлт хийх нь сонирхолтой байдаг. Тавилгаа өөрчилж тавих, засвар хийх, хачин зүйл худалдаж авах гэх мэт.

Тэдний гэрт найзуудынх нь өгсөн хачин сонин дурсгалын зүйл дүүрэн байдаг. Тэрээр гэр бүлд шийдвэр гаргахад хамгийн туршлагатай нэгэндээ итгэж чаддаг. Хүүхдүүдээ ганцаар бус хамтран хүмүүжүүлэхийг боддог.

Матар

Тэдний гэр бүлийнхэн аяндаа түүнд гэр бүлээ удирдах эрхийг нь өгнө.Учир нь тэд маш хариуцлагатай,үүргээ ухамсарладаг, уламжлалыг сайн сахиж ямар нэг хэцүү зүйлийн аргыг нь олохыг мэдэж байдаг. Гэрийн ямар ч зүйлийг хийхэд тэд дуртай.Хэн нэгэнд ямар нэг зүйл даалгаснаас өөрөө хийхийг илүүд үзнэ.Тэдний хувтд гэр бүл нь маш чухал байдаг.

аримдаа амралтаа ч мартчихдаг.Маш тооцоотой хүмүүс. Гэр бүлдээ найдвартай хангалуун амдьрал бий болгохын тулд ажилдаа хэт улайрна.Бас түүнээсээ болж стрессдэх нь бий.
Амарч алжаалаа тайлах өөр арга бий гэж боддог болохоор гэртээ хүн уриад байх тиймч дуртай байдаггүй.Мөнгө дэмий үрэхийг гайхдаг. Маш өрөвч хүмүүс тул цэцэг ургамал тарьж амьтан тэжээх нь бий. Гэр бүлийнхэнээ хүмүүжүүлэгч гэж хэлэхэд тохирно.

Гэр бүлийнхэн нь тэдний саналыг заавал сонсож итгэх болно. Хүүхдүүддээ тэл хөдөлсөрч байх чадьарыг суулгахын тулд хатуу чанд байх нь бий.

Хумх

Тэд гэрийнхэнтэйгээ яг л найзууд шиг байхыг хүсэх болно.Тэдний хувьд эрх тэгш ялгаваралгүй байх нь хамгийн чухал.Хүн бүрийн бодлыг тэр сонсох болно.Хэнийг ч дарамтлахгүй. Хэнд ч бодлоо тулгаад биелүүлэхийг шаардаад байхгүй.Гэртээ зориулж хачин этгээд зүйл цуглуулах, олж тавина. Энэ нь өөртөө зориулж биш. Хэн нэгэн ирэх үед сонирхолтой нөхцөл байдал үүсгэхийн тулд. Гэрээ зураг, янз бүрийн гоёлын зүйлээр гоёно.

Сонин хачин техникийн зүйлсийг авна. Гал тогоондоо шүүс шахагч, төмс шарагч, аяга таваг угаагч, өөрөө сордог тоос сорогс, компьютер……. Бараг л өрөө бүрт зурагт байхыг хүсэх болно. Гэрийн ажилд цагаа үрээд байх дуртай биш.Тэгсэнээс өөрөө сордог тоос сорогч авахын тулд ажилласан нь дээр гэж үзнэ. Хумхынхан маш зочломтгой, зочид хүлээн авах дуртай хүмүүс.Хүмүүсийн дуртай хоолыг мэдэж байдаг.Найз нөхөд гэр бүлийн гишүүдийн сонирхол нэг байх нь чухал гэж үзнэ. Мөнгө хэмнээд байх дургүй. Заримдаа үрэх ёстойгоос илүү үрнэ. Өөртөө болон гэрийхэндээ мөнгө хайр найргүй үрэх нь бий.Тэд гэр бүлийнхээ гишүүд бүрийн эрхийг хөндөхгүйгээр, хэний ч сонирхлыг зөрчихгүйгээр бүгдийнх нь сайн сайхны төлөө зүйлийг хийх болно.

Загас

Тэд маш уян зөөлөн. Гэрийнхнээ байнга дэмжиж, тэднийг сонсож, үнэтэй зөвөлгөө өгнө. Гэртээ тайван, амар амгаланг бүтээхийг хүсдэг. Гэрийн хүн бүрт анхаарал тавихыг хүсдэг бөгөөд сөргөлдөөд байх дургүй. Маргаанаас хол байдаг. Ихэнх цагаа ойр тойрны хүмүүстэйгээ өнгөрөөнө. Гэртээ хүн урих дуртай биш.Гэртээ амьтан тэжээх нь элбэг.

Гэр бүлийн найдвартай байдалд санаа тавих асуудлыг өөр гишүүндээ хариуцуулж өгөх нь их.Өрөвч уяхан тул хүнд мөнгө зээлүүлээч гэвэл зээлж л орхино.Сэтгэл санааны байдлаас шалтгаалан бүх зүйлд хандана. Сэтгэл нь хөөрүү байвал маш их зүйл амжуулна.Сэтгэл санаа гундуу бол өдөржин, оройжин хэнтэй ч ярихгүй дуугүй сууж чадна. Ямар нэгэн чухал зүйл шийдвэрлэх болоход хэн нэгэнд хариуцуулж өгөөд өөрөө өөр зүйлд төвлөрөх нь таалагддаг. Загасны ордныхон маш сайхан сэтгэлтэй, ялдам зөөлөн хүмүүс бөгөөд хүүхдээ хэтэрхий эрхлүүлдэг талтай.

Аль орд ямар бэлгэнд баярладаг вэ?

Ордуудыг амьтнаар илэрхийлбэл…