in

CuteCute LoveLove WTFWTF LOLLOL OMGOMG CryCry AngryAngry

Чи хэр эрсдэлд дуртай вэ? – Сонжоо

Доорх 5 асуултны аль хариултыг нь сонгож байгаагаа анзаараарай.

  1. Царайлаг бариста чам руу байс гээд л ирмээд байвал яах вэ?

А. Ядаргаанд орчихсон эсвэл нүд рүү нь ялаа орчихож гэж бодно.

Б. Байдлыг тандаж ажиглана.

В. Хариу ирмэлцэнэ.

2. Орой цөм авна гэж найзууд чинь дуудав. Ямар хувцастай очих вэ?

А. Хослол

Б. Тод өнгийн хувцастай очно доо

В. Юу ч яах вээ. Гол нь очоод цөм авах л чухал байна.

3. Өвдөөд байж байтал гэнэт чухал ажил гарвал яах вэ?

А. Гармааргүй байна оо. Унтлаа

Б. Өвдсөн болохоос үхээгүй болохоор чухал ажлаа амжуулна даа.

В. Ажлаа таслаад найзуудаа дуудна.

4. 5 улс руу аялах эрхийн бичиг хожив. Явах уу?

А. Мөнгөө цуглуулж байгаад гэрийнхэнтэйгээ хамт аялноо. Ганцаараа гунигтай шд.

Б. Явалгүй яахав. Яг одоо юу авч явах жагсаалт гаргаадахъя.

В. Явна. Гол нь очоод заавал хавцлаас шүхрээр ниснэ.

5. Хувийн бизнес эхлүүлэх гээд байж байтал чамтай яг ижилхэн санаатай хэн нэгэнтэй уулзав.

А. Ямар сонин гар вэ гэж бодно. Бизнесээ эхлэх талаараа дахиад жаахан бодно.

Б. Нэгэнт төлөвлөсөн болохоор эхлүүлнэ дээ.

В. Өө ашгүй намайг хурцлах өрсөлдөгч гараад ирлээ. Хэн нь чадахаа харнаа гэж бодно.

Сонжооны хариулт

Ихэнх нь А бол – Дардан замаар дээш өгсөх нь дээр

Баталгаагүй зүйлд дургүй хашир нэгэн тул хамгийн эрсдэлгүй замаар аажим аажмаар амжилтанд хүрэхийг хүснэ. Гэнэт баяжих, гэнэт хайртайгаа учрах гэх мэт үлгэрийн юманд итгэхгүй. Алхам алхмаар аюулгүй эрсдэлгүй ирээдүйг босгохыг хүснэ.

Ихэнх нь Б бол – Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна.

Эрсдэлээс татгалзахгүй ч төлөвлөж байж ангал руу үсэрнэ. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу тул айгаад байх зүйл байхгүй гэж бодно. Харин төлөвлөгөөгүй яах нь мэдэгдэхгүй эрсдэл бол жинхэнэ аюул гэдгийг мэдэрдэг. Балансыг нь барих хамгийн чухал.

Ихэнх нь В бол – Адал явдлаар дүүрэн амьдралд минь тавтай морил.

Нөхцөл байдлыг сорих дуртай. Эрсдэлтэй бизнес, гэнэтийн хайр дурлал гэх мэт амьдралд юу ч болж болно гэж боддог. Адал явдалд дуртай. Энэ нь эргэн тойрныхоны чинь санааг зовоодог ч өөрийн амьдралдаа хангалттай их мэдрэмжийг цуглуулж чаддаг эрч хүчтэй хүн юм.

 

Ордуудыг амьтнаар илэрхийлбэл…

Амьдралынхаа утга учрыг олох буюу икигай