Оны хамгийн сүүлийн өглөө аяга кофе уунгаа ирэх оноо хамтдаа төлөвлөх үү?
Жилд 51-52 долоо хоног байдаг. Бид долоо хоног бүр шинэ зүйл туршвал дараа он гэхэд 52 шинэ зүйл туршсан байх болно. Ингээд ирэх оны долоо хоног бүртээ шинэ зүйл хийх цэгээ зоож өгье. Илүү дэлгэрүүлэн нэмж хийгээрэй ❤
Долоо хоног бүртээ нэр өгье.
1 долоо хоног – Шинэ онд өөртөө амлах амлалтуудаа бичих долоо хоног
2 долоо хоног – Хөгжмийн зэмсэг дээр шинэ ая тоглож сурах
3 долоо хоног – Гэрэл зураг дарж инстаграмаа хөгжүүлэх долоо хоног
4 долоо хоног – Хэрэггүй болсон бүх зүйлээ ялгах долоо хоног
5 долоо хоног – Цагаан хоол хийж туршиж үзэх
6 долоо хоног – Хайртай хүмүүстээ гараараа юм урлаж өгөх долоо хоног
7 долоо хоног – Digital marketing-н цахим сургалт төгсөж сертификат авах
8 долоо хоног – Хувьцаа, бонд, санхүүгийн зах зээлийн талаар судлах
9 долоо хоног – Нэг долоо хоног сошиалаас алга болох
10 долоо хоног – Youtube хийж турших долоо хоног
11 долоо хоног – Дуу бичиж туршиж үзэх
12 долоо хоног – Хувцас хийх долоо хоног
13 долоо хоног – Photoshop-той найзлах долоо хоног
14 долоо хоног – Утга учиртай хадгаламж нээх
15 долоо хоног – Чихэр идэхгүй байх долоо хоног
16 долоо хоног – Амьтан ургамалтай болж тэжээж эхлэх
17 долоо хоног – Амьд хөгжмийн тоглолт үзэх
18 долоо хоног – Гэр бүлдээ төвлөрөх долоо хоног
19 долоо хоног – Өдөр бүр эрсдэл гаргах долоо хоног
20 долоо хоног – Жаахан хүүхэд баярлуулах долоо хоног
21 долоо хоног – Шинэ апп-ууд судлах долоо хоног
22 долоо хоног – Мод тарьж үзэх
23 долоо хоног – Үнэртэн, саван хийж үзэх
24 долоо хоног – Зүгээр л видео тоглоом тоглох долоо хоног
25 долоо хоног – Боксоор хичээллэх
26 долоо хоног – Шинэ хэл сурч эхлэх долоо хоног
Шинэ ондоо олон шинэ мэдрэмж мэдрээрэй ❤