in ,

LoveLove CuteCute OMGOMG AngryAngry CryCry LOLLOL

Аз жаргалын даавруудыг биедээ үйлдвэрлэх аргууд

Бидний биед байдаг даавруудаас хамгийн их аз жаргалд нөлөөлдөг 4 дааврын тухай ярилцацгаая. Энэ дааврууд бидний цусанд ялгарсанаас аз жаргалтай мэдрэмжүүд үүсч эхлэдэг байна.

  1. Хайрын даавар – Окситоцин

Окситоцин дааврыг хайрын даавар гэж нэрлэхэд буруудахгүй. Энэ даавар ихээр ялгарсан үед бид хамгийн эелдэг хүмүүс болон хувирч, эргэн тойрны хүмүүстээ маш дотно ханддаг. Бүх зүйлсийг хайрлаж эхэлнэ. Энэ даавар тэжээвэр амьтантай хүмүүст илүү их ялгардгийг олж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл та тэжээвэр амьтнаа эрхлүүлэх эсвэл жаахан хүүхэд тэврэх үед энэ даавар ялгарна. Мөн бусдын төлөө ямар нэг сайн зүйл хийж туслах, хайртай хүнээ хөтлөх тэврэх гэх мэт хүрэлцэх явцад окситоцин бидний биед ихээр үйлдвэрлэгддэг. Тиймээс хайртай хүмүүстэйгээ илүү дотно байж, гэрээсээ гарах бүртээ тэвэрч байгаарай.

2. Өвчин намдаах даавар – Эндорфин

Сэтгэл зүй гунигтай эсвэл бие өвдсөн үед эндорфин даавар бидэнд тусладаг. Энэ даавар дасгал хөдөлгөөн хийх, хар шоколад идэх үед ялгарна. Мөн инээдмийн кино үзэх, найзуудтайгаа хөгжилтэй зүйл хийх гэх мэт. Хэрвээ таны бие ямар нэгэн өвчтэй эсвэл сэтгэл гутралтай байвал та инээж өөрийгөө эмчлээрэй.

3. Серотонин – Аз жаргалын даавар

Өөртөө итгэх итгэлээр дүүрэн, ямар ч зүйлийг хийхэд бэлэн байна уу? Цаанаасаа л ямар нэгэн эрсдэлтэй зүйлийг хиймээр бүр нэг байж сууж ядаад байвал таны бие серотонин даавраар дүүрэн байна. Энэ даавар аялах, эрүүл агаарт гарах, сэлэх, дугуй унах, мөн B витаминаар баялаг хоол идэх үед өсдөг. Бяслаг, чанасан өндөгт B витамин агуулдаг тул таны аз жаргалын дааврыг ялгаруулахад тусладаг гэсэн үг байх нь.

4. Дофамин – Хүсэл эрмэлзлийн даавар

Энэ даавар бидний биед ялгарсанаар шинэ зүйл сурахыг, хийж бүтээхийг хүсч эхэлдэг. Залхуурал гэдэг үгэнд баяртай гэж хэлнэ гэсэн үг. Энэ даавар төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгах, жижиг амжилт гаргах бүртээ өөртөө баярлах, өөрийгөө урамшуулах, амттай зүйл идэх, эрүүл хооллох, халуун ваннд хэвтэж өөрийгөө арчлах гэх мэт өөртөө цаг гаргасан үед ихээр ялгардаг байна. Хэрвээ та ямар нэг урт замд гарсан бол жижиг шатыг давах бүртээ өөртөө баярлаж дофамин даавраа ялгаруулж байгаарай. Энэ нь эцсийн цэг дээр очиход туслах болно.

Apple-с гаргасан оны шилдэг апп-ууд

2021 онд нээлтээ хийх кинонууд