Сониуч болохоор удаан нэг газар суулгахад хэцүү
Энэ махбодь нэгэн хэвийн удаан байдаггүй шинж чанараараа ялгардаг. Ихрийн ордонд төрөгсөд нэг зүйлээс нөгөө рүү маш хурдан шилжиж чаддаг. Үргэлж шинэ сонин зүйлийн эрэл хайгуулд гарсан байдаг ба сониуч байдлаасаа шалтгаалан барьж авсан зүйлээ маш гүнзгийгээр өөрийн мэдэлгүй судалчихсан байдаг.
Харилцааны бурхан тэнгэрүүд
Ихрийн орд гэдэг үгтэй байнга холбоотой явж байдаг утга бол харилцаа. Тэд харилцааны мастерууд юм. Энэ байдал нь сониуч байдалтай нь нягт холбогддог бөгөөд зүгээр л хэн нэгэнтэй үүсгэж байгаа харилцаанаас олж авах мэдлэг болон мэдрэмж тэдэнд сонин хачин байдаг байна. Зүв зүгээр явж байгаа хүн дээр очоод торох зүйлгүй танилцах чадвартай хүмүүс юм. Гайхалтай. Хэрвээ хэн нэгэн дугаарыг чинь ирээд асууж байгаа бол ихрийн орд байх өндөр магадлалтай гэж мэд.
Хэний ч аргыг олчихно.
Танихгүй газар ирвэл ихрийн ордны хүн таны аминд орж мэдэх юм. Тэд олон хүнийг танихаас гадна мэдэхгүй зам таарсан ч танихгүй хүнтэй танилцаад танд зам өлхөн заагаад өгнө. Саяхан танилцсан ч маргааш үдийн цай уухаар гэрт чинь очихоор тохирж ч магадгүй.Мөн тэдний хэлний чадвар бусад ордныхоноос хамаагүй сайн байдаг. Өөрөөр хэлбэл хурдтай хэл сурах авьяастайгаас гадна үгийн далд утга, уран зохиолд төрөлхийн мэдрэмж өндөр.
Нэг яриад эхлэвэл цаг яаж өнгөрсөнийг анзаарахгүй
Тэд сониуч учраас тархиндаа есөн шидийн мэдлэг цуглуулсан байдаг. Тэдний сонирхолтой сэдэв хөндөгдвөл бүх л оройжингоо ярихаас ч сийхгүй. Ихрийнхэн үргэлж маркетинг эсвэл олон нийттэй харилцдаг ажил эрхэлдэг юм шиг мэдрэмж төрүүлнэ. Мөн тэд өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцаж ярилцаж байхдаа үнэхээр аз жаргалтай байдаг.