in

LoveLove CuteCute

Мэлхийн орд харагдаж байгаа шигээ тийм зөөлөн хүмүүс биш

Хүүхэд шиг хайр дүүрэн мэдрэмж түгээдэг

Энэ ордныхоны дотоод ертөнц нь яг жаахан байх үедээ гацчихсан юм уу гэмээр олон сонин бодлоор дүүрэн байдаг. Мэлхийн ордныхон аз жаргалтай байхдаа яг жаахан хүүхэд шиг харагддаг. Гунигтай байхдаа бие нь энд байгаа мөртлөө сэтгэл нь маш холд байгаа юм шиг санагдуулна. Тэдний хийсвэр мэдрэмж бусад ордуудаас илүү хүчтэй хөгжсөн байдаг ба санаанд орохооргүй зүйлсийг нүдэнд харагдтал ярих болно.

Мэдрэмжээ ашиглаж бусдыг яаж татахаа мэддэг

Энэ орд нь бусад бүх ордтой нийцтэй байж чаддаг цорын ганц орд юм. Хэрвээ энэ хүн хэн нэгний анхаарлыг татмаар байгаа бол өөрийн нууц зэвсэг буюу мэдрэмжээ ашиглана. Нөгөө хүний мэдрэмжийг өөр дээрээ буулгах замаар тэр хүнээ бүрэн дүүрэн таньж мэддэг.  Мөн энэ ордныхон маш сайн жүжиглэж чаддаг бөгөөд зүгээр нэг дүрдээ ордоггүй тэр дүрдээ бүрэн орж мэдрэмжээ нөгөө дүр лүүгээ шилжүүлэх чадвартай байдаг. Гэвч давуу талаа өөр тийш нь эргүүлсэнээр дүрээсээ гаралгүй амиа хорлосон жүжигчид ч энэ ордод цөөнгүй бий.

Гэр амьтай

Тэдний гэр яг тэдний нэг хэсэг шиг байна. Зурсан зураг, дотоод засал нь өөрийн гэсэн хэв маягтай. Гэр бүлийнхэндээ амь байдаг. Ойр дотныхондоо цаг гаргаж сэтгэлийн холбоо үүсгэхийг чухалчилдаг хүмүүс. Тэднийг арай гэж олон хүн шуугилдсан энергиэс салж өөрийн гэсэн энерги дүүрэн гэртээ орж ирээд тайван мэдрэмжийг мэдэрч эхлэж байхад нь гараад ир гэж залгавал бараг л гарч ирэхгүй болов уу.

Дотроо эрч хүч, хатуу зан чанараа нөөцөлдөг

Тэд баргийн юманд уурлахгүй эелдэг зөөлөн хүмүүс байдаг. Гэхдээ дотроо өөрийн шийдэмгий байдал, эрч хүчээ дарж нөөцөлдөг. Энэ нөөцөлсөн эрч хүч нь гэнэт “солиотой” шийдвэрт хүргэж болзошгүй. Хэн нэгэн түүний эелдэг занг ашиглаж толгой дээр нь гарч суутал тэр зөөлөн хэвээр л байх болно. Мэлхийнхэнийг хүйтэн хөндий болоод эхлэхэд бүх зүйл өөр тийшээ эргэнэ. Тэднийг үргэлж ийм зөөлөн байх юм шиг бодож болохгүй.Тэд харагдаж байгаа шигээ зөөлхөн хүмүүс биш. Хамгийн халуунаас хамгийн хүйтэн рүү уур амьсгалыг урвуулж чадна.

Бат бөх холбоос бүхий харилцаа

Тэд шинээр хүнтэй танилцахдаа тийм ч амархан дотносоод дасчихдаггүй. Зайгаа барьж ажиглалтын горимдоо шилжих болно. Гэхдээ нэг итгээд нөхөрлөл үүссэн тохиолдолд олон жилээр, магадгүй үхэн үхтлээ үргэлжилнэ. Мэлхийнхэний хувьд дурсамж чухал үүрэгтэй. Тэдний хувийн чатанд цэцэрлэгийн найз нь ч байж байхыг үгүйсгэхгүй.

Гэмтсэн энергитэй хүмүүсээс амархан зайгаа барьдаг. Харин чи дотны хүн нь бол чиний бүх зүйлийг сонсож, мэдрэмжийг чинь эдгээх талаас олон зүйлийг хийх болно.

 

Сониуч нь дэндсэн ихрийнхэн

Арслангийн ордныхонд юу хийхийг нь заагаад дэмий