in ,

LoveLove CuteCute

Матрын ордныхон үүлэн дээр хөвж үлгэр ярих дургүй

Хатуу самар

Бүх зүйлийг нарийн төлөвлөж, сэтгэл хөдлөлийг түр хойш тавьж чаддаг матрынхан улс төр, санхүү, хуулийн салбарт зориулагдсан гэмээр хүмүүс байдаг. Мэргэжлийнхээ хувьд тэд хамгийн хамгийн нь байх бөгөөд тэдэнтэй өрсөлдөөн үүсгээд дэмий. Үр дүнгийн төлөө маш тууштай жигд хурдтай хөдөлнө. Олон зүйлийг хяналтандаа зэрэг байлгаж чадна. Зорилгод нь хүрэх замд үхэл л биш бол юу ч зогсоож чадахгүй.

Ойртож болохооргүй нууцлаг цайз шиг

Тэдний контролоо сайн барьдаг шинж хилэнцийнхэнтэй төстэй. Гэвч тэд мэдрэмжээ тэр бүр ил гаргахгүй. Биеэ үргэлж зүй зохистой авч явдаг байдал нь хэн ч халдахааргүй дархан цаазтай мэт мэдрэмж өгдөг. Тэд нууцлаг хүйтэн хөндий юм шиг мөртлөө нинжин сэтгэлтэй. Тэрийгээ ил гаргахгүй. Ихэнх хүмүүс тэдний энэ халдашгүй нууцлаг байдалд нь дурлаж сайн болдог.

Үүлэн дээр хөвж үлгэр ярихгүй

Тэд хоосон мөрөөдсөн зүйлээ амнаасаа унагахгүй. Үүлэн дээр хөвөхгүй. Бодит байдлыг хүлээн зөвшөөрч хүмүүсээс ч тийм байхыг хүсдэг. Харилцааны тал дээр зөрчилдөөн үүсгэх дуртай биш. Тэдэнд нөхөрсөг бус зан гаргах хүмүүс цөөхөн. Хэн бүхэнтэй очоод найз болчихдог төрлийн хүмүүс биш юм.

Гэр бүлийнхээ хамгийн чухал хүн

Анзаарвал энэ ордны хүмүүс хүндлэл өндөр байдаг. Тиймээс гэр бүл, уламжилж ирсэн зан үйл гэх мэт зүйлсийг их өндөрт нандигнана. Тэдний хувьд гэр бүл нь их чухал байр суурийг эзэлдэг. Гэр бүл болон уламжлалыг нь оролдвол тэд зүгээр өнгөрөөхгүй. Сонгодог хөгжим, уран зураг, улс орны соёл, нарийн хийцтэй гар урлал гэх мэт зүйлсэд хоббитой байх нь элбэг.

 

Нум – Эрх дураараа галзуу орд

Харь гаргийнхан ба хумхын орд