in

LoveLove CuteCute OMGOMG WTFWTF

Загасны ордыг киноны дүр болон дуугаар илэрхийлбэл

Ёжтой үгийн цаана нуугдана

Тэдний бусдыг ойлгох чадвар өндөр. Бүтээлч мэдрэмжтэй эмзэг. Загасныхантай байхад тайван тааламжтай байдаг. Өөрийгөө үл харгалзан бусдад тусладаг зантай. Хошин ёжтой үгийнхээ цаана хүнд хэцүү зүйлсээ нуудаг. Эморох нь энгийн эрүүл зүйл гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүс. Тэдэнтэй хамгийн төстэй орд  гэвэл мэлхийн орд.

Хамгийн уран бүтээлч орд

Тэдний дотоод ертөнцийг нүцгэлээд үзвэл дүүрэн мэдрэмж асгарах байх. Мөрөөдөмтгий загасныхан өөрийн ертөнцдөө чимээгүй тайван сэлэхийг илүүд үздэг. Тэд нөхөрсөг ч гэлээ ганцаараа байж, ертөнцөөс түр ч болов тасрах дуртай. Хөгжмийн мэдрэмж нарийн энэ ордныхоны халаасанд чихэвч байнга явна. Ганцаараа эсвэл хайртай хүнтэйгээ байгалд дуу сонсох, төсөөлөлдөө автах тэдний хувьд хамгийн cool мэдрэмж байх болно. Тэд бусдыг удирдах, ингэ тэг гэж заах тийм ч дуртай биш. Харин өөрийн өвөрмөц мэдрэмжээ ил гарган урлагтай ойрхон байх нь илүү кайф өгдөг.

Зөөлөн нууцлаг хайрламаар хүмүүс

Хэрвээ загасны ордны эрэгтэйг киноны дүрээр дүрсэл гэвэл True beauty киноны Су Ү-тэй их төстэй. Дотогшоогоо мөртлөө мэдрэмж дүүрэн, сэтгэлээрээ. Харин загасны ордны эмэгтэйг санагдуулах дуу гэвэл Stefun NMN 2-н Zusem Zurh.

 

Written by pinko

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Харь гаргийнхан ба хумхын орд

12 ордыг өнгөөр илэрхийлбэл