Интернэт бол энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн хамгийн давуу тал. Зөв ашиглаж чадвал бидэнд маш их боломжийг үүсгэж өгдөг. Энэ удаагийн нийтлэлийг сошиалаар мөнгө олдог болохыг хүсч байгаа хүн бүрт зориуллаа.
Орчуулагч болох
Хэрвээ танд ямар нэгэн хэлний мэдлэг байгаа бол сошиалаар орчуулга хийж болно. Translatorbase.com гэдэг сайттай төстэй орчуулгын сайтууд олноороо байдаг бөгөөд хэрвээ та орчуулга хийх сонирхолтой байвал хичээл болон ажлынхаа хажуугаар туршаад үзээрэй. Сошиал орчин хөгжөөгүй байхад Монголын олон амжилттай бизнес эрхлэгчид ажлынхаа хажуугаар орчуулгын ажил хийж хөрөнгө оруулалтын болон сургалтын төлбөрөө олдог байснаа дурссан байдаг. Тиймээс энэ арга бол уламжлалт, сонгодог аргуудын нэг юм.
Блог хөтлөх
Та яг одоо миний бичсэн блогийг уншиж байгаатай ижил өөрийн гэсэн цахим сэтгүүл, бичвэрийг хуваалцдаг сайттай болж болно. Өөрийн сонирхлын дагуу блог хөтлөх нь бичих чадварт сайнаар нөлөөлдгөөс гадна олон төрлийн мэдлэгийг цуглуулах, судалгаа хийх давуу талуудтай байдаг. Блогийнхоо завсар сурталчилгаа байршуулснаар танд блогоосоо мөнгө олох боломж үүсэх юм. Хамгийн ихээр блог нээдэг цахим хуудсууд – Blogspot, WordPress байдаг. Танд гадаад хэлний давуу тал байгаа бол өөрийн блогоо Англи, Япон, Орос хэл дээр хөтлөвөл илүү ашигтай.
Онлайнаар хичээл заах
Хөл хорионы үеэр цахим хичээл тийм ч шинэ сонин зүйл байхаа больсон нь онлайнаар хичээл зарагчдад том давуу тал болсон. Та өөрийн чадах ямар ч ур чадварыг зарах боломжтойгоос гадна хичээлийн бичлэгээ хийгээд онлайнд байршуулсан тохиолдолд тогтмол орлого орж ирэх нөхцлийг бүрдүүлж өгөх болно. Дараах цахим хуудсууд онлайн хичээлээр орлого олох боломжтой хамгийн сонгодог сайтууд юм SkillsShare, Udemy, Etutor, Tutorvista
Өөрийн бүтээлээ зарах
Pinkonism 3 жилийн өмнө өөрийн хийсэн бүтээлээ хүмүүст зарах зорилготой инстаграм хуудас байсан юм. Хэрвээ чамд ямар нэг зүйл хийх гарын ур дүй байгаа бол цахим хуудаст байршуулан өөрийн брэндийг үүсгээрэй. Бодож байгаагаас чинь хамаагүй илүү орлого орж ирэх болно. Харин сошиал хуудсаа өөрөө хөтөлмөөргүй байгаа бол хийсэн бүтээлээ GERU.MN-д байршуулан бизнесээ эхэл. Гадаадын зах зээлд өрсөлдмөөр байгаа бол
Etsy.com болон Artfire-г хувиасаа санал болгож байна. Өөрийн гараар зурсан уран зураг, гар урлал, саван, лаа, үнэртэн, хувцас гэх мэт юу ч байж болно.
Сайтын загвар гаргах
Хэрвээ чамд програмын мэдлэг дээрээс нь жаахан дизайны мэдрэмж байгаа бол байгууллагуудын сайтыг хийж өгч орлогожиж болно. Цахим эрин үеэс хойно хоцорсон вэбсайтгүй олон компаниуд Монголд байдаг юм шүү. Вэб сайт бол тухайн байгууллагын нэрийн хуудас л гэсэн үг.
Цахимаар ном зарах
Хэрвээ та хэзээ нэгэн цагт ном бичнэ гэж мөрөөдөж байсан бол ирээдүйд гаргах номоо цаасан дээр хэвлэж битгий зардал гаргаарай. Та өөрийн номыг сошиалаар борлуулах хангалттай ур чадвартай бол аудто ном хамгийн шилдэг хувилбар. Хэрвээ ном бичихгүй гэж үзэж байгаа бол хэн нэгэн зохиолчийн номыг цахимаар борлуулаад тодорхой хувиар нь орлогожиж болох юм.
Youtube дээр vlog хийж эхлэх
Монголд орлого олох боломж улам нэмэгдсээр байгаа талбар бол youtube. Монгол залуусын youtube ашиглалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд хэрвээ та бичлэг хийх дуртай бол яг одоо youtube суваг нээгээрэй.
Хоолойгоо ашиглан мөнгө олох
Таны хоолой содон өвөрмөц бол өөрийн хоолойг ашиглаж хэдэн үг хэлээд цаашаа борлуулах боломж байдаг гэвэл та итгэх үү? VoiceBUnny, Voice123, Umano.me сайтуудыг судалж үзээрэй.
Цахимаар хөрөнгө оруулалт хийх
Хэрвээ танд жаахан ч гэсэн санхүүгийн мэдлэг байгаа бол урт хугацааны хөрөнгө оруулалт хийгээрэй. Ирээдүйтэй компанийн хувьцааг худалдан авах, ямар нэгэн coin-д хөрөнгө оруулах гэх мэт. Энэ салбар нь эрсдэлтэй ч гэсэн хамгийн өгөөжтэй бөгөөд сонирхолтой сошиал ажил гэж админых нь зүгээс боддог.
Интернэтээр бооцоо тавих
Цахим тоглоомын тэмцээнд бооцоо тавих. Энэ арга судалгаагүй бол хийгээд ч дэмий шүү. Ямартай ч зүгээр л биччихье 😛
Хувцас загварт хүч үзэх
Хэрвээ танд загварын мэдрэмж байгаа бол өөрийн гэсэн загвараа зарах боломжтой.Таны загвар бүтээгдээд, тухайн бүтээгдэхүүнээс ашиг орж ирсэн тохиолдолд танд тодорхой хэмжээний орлого орж ирэх болно. Zazzle Cafepress -г судалж үзээрэй гэж санал болгоё.
Freelance хийх
Хэрвээ танд англи хэлний мэдлэг бий бол дэлхийн хаанаас ч өөрийн мэргэжлээр ажиллах боломжтой. Энэхүү нэршлийг Freelance гэж нэрлэдэг бөгөөд та цахимд тавигдсан ажлын шалгалтыг бөглөж, тэнцсэн тохиолдолд тухайн байгууллагад бүтэн болон хагас цагаар гэрээсээ ажиллах боломжтой байдаг.Эдгээр сайтуудыг судалж үзээрэй. Elance, TaskRabbit, Odesk, Guru, Freelancer Upwork
Domain нэрний бизнес
Сайтын MN .Com, .Net, Org гэх мэт TLD өргөтгөлтэй домэйн хаягуудыг худалдан авах, дараа нь тэр нэрийг авахыг хүссэн хүнд нь үнэ нэмэн борлуулах бизнес.
Онлайн шоп нээх
Арван жилийнхэн онлайн шоп нээгээд их сургуулийн төлбөрөө хийчихдэг эрин үед бид амьдарч байна. Танд борлуулах сурталчлах чадвар жаахан ч гэсэн байгаа бол өөрийн гэсэн онлайн шопыг нээж, бизнесээ эхлүүлж туршиж үзээрэй.
Сошиал маркетингийн ажил
Хэрвээ page хөгжүүлэх болон сошиал платформуудтай харилцах туршлагатай бол байгууллагуудын сошиал хуудсыг төлбөртэй хөгжүүлэх боломжууд бий. Олон хандалттай сошиал сувгийн тоо өдөр ирэх тусам үнэ нь өсч байгаа тул яг одоо өөрийн гэсэн сошиал хуудсыг хөгжүүлж эхлээрэй гэж зөвлөж байна.
Энэ аргуулаас гадна гэрэл зураг авч цахимаар борлуулах,байгууллагын контентын дизайныг гаргах, төлбөртэй нийтлэл бичих, аппликейшн ашиглаж үзээд сэтгэгдлээ тайлбарлаад орлого олох, судалгаа бөглөх, кино орчуулж сайтад байршуулаад мөнгө олох гэх мэт олон төрлийн аргууд бий. Удахгүй инстаграмаар орлого олох боломжийг тус платформынхон хийж байгаа бөгөөд facebook-тэй адилхан зар сурталчилгаа байршуулж орлого олох боломж нээгдэх юм.
Хэрвээ та аль нэг аргыг нь хэрэгжүүлж эхэлж байгаа бол тууштай бөгөөд судалгаатай ажиллаарай гэж зөвлөж байна.