in

OMGOMG

Уран зураг фото зураг руу урвах цаг

Английн хаан 8-р Хенри

Тэрбээр нуган үр төрүүлээгүй авааль хатнаасаа салж, залуу эхнэр авахын тулд гэрлэлт цуцалдаггүй католик сүмээс татгалзан Анн Болейн гэх эмэгтэйтэй гэрлэж байжээ. Анхны эхнэрээсээ охинтой болсон нь Мэри байлаа.

Мэри хатан

Английн хаан 8-р Хенригийн анхны хатан Катерин сэнтий залгамжлах хүү гаргаагүй ба ганц охин төрүүлж өсгөсөн нь Мэри Тюдор байжээ. Бага насанд нь хаан эцэг нь өөр хатан авахын тулд ээжийг нь хүү төрүүлээгүй хэмээн цөлж, ганц охинтойгоо уулзахыг нь хорьж байсан байна. 1553 онд Мэри Тюдор хаан ширээнд суусан ба 5 жил төрийн эрх барьсан. Тэрээр Католик шашиныг сэргээж, гол шашинаар өргөмжлөхийг хүссэн ба тэгэхдээ 300 гаруй Протэстант шашинтай эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аймшигтайгаар цовдолж байжээ. Энэ нь түүнийг түүхэнд цуст Мэри хэмээн тэмдэглэхэд хүргэсэн байна.

 Хоёрдугаар хатан Анн Болейн 

Мэригийн ээжийн дараагийн хатан Анн Болейн байлаа. Энэхүү эмэгтэй нь Английн агуу хатан хаан Элизабетийн ээж юм. Гэвч нууц амрагийн явдлаас үүдэн охиноо 3 настай байхад нь хороогджээ.

Эдвард хаан

Хенри хаан Анн Болейний үхлийн дараа дахин гэрлэж хүүтэй болсон нь Эдвард хаан байлаа. Хенригийн гэрээсэлснээр тэрээр 9-хөн настайдаа хаан ширээнд сууж 15 насандаа амиа алдсан юм.

Хатан хаан Элизабет / Бага нас/

Түүнийг дөнгөж 3 настай байхад эх нь нууц амрагийн хэргээс болж цаазаар авхуулсан бөгөөд Элизабет “гүнж” хэмээн дуудагдах эрхгүй болсон байна.Елизавета сайн боловсрол эзэмшсэн бөгөөд 6 улсын хэлээр ярьж, бичдэг байжээ.

Хатан хаан Элизабет / Дунд нас/

 VIII Хенри хаан нас барахдаа “Хэрэв Элизабетийн дүү Эдвардаас хүүхэд төрөхгүй бол эцэг нэгт эгч Мэриг хатан хаанд өргөмжлөхийг, Мэригийн дараа Элизабетыг хатан хаанд өргөмжлөхийг” зарлиг болгожээ. Тэр үед хэн ч үүнийг биелнэ гэж бодоогүй ч Эдвард 15-хан настайдаа нас барж, Мэри хатан хааны үе тийм ч удаан үргэлжилсэнгүй.

Хатан хаан Элизабет 1 / Өтөл нас /

Хатан хаан Элизабет нь хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн гэж хэлсэн байдаг. Тэрээр 40 жил хаан ширээг барьсан бөгөөд түүний хаан ширээнд заларсан үеийг Алтан зуун гэж түүхэнд дурсагддаг билээ. Түүний төр барих хугацаанд Англи улс маш хурдацтайгаар хөгжиж, тухайн үедээ хамгийн өндөр хөгжилтэй орон байсан байна.

 

 

 

 

Санаанд ч оромгүй сэтгэл зүйн 10 синдром

Ордууд хэнтэй байхдаа жаргалтай байдаг вэ?