Одод түгсэн шөнө хэмээх энэ зураг Ван Гогийн уран бүтээлүүдийн оргил цэг нь гэж хэлэхэд маргах хүн ховор бизээ. Зураачийн сэтгэл санааны байдал, дотоод зөрчлийг илтгэх мэт хуйларсан, нүүгэлтсэн шөнийн тэнгэр түүний бусад зурагт харагдах байгаль, орчин байдлаас ялгардаг. Зурагт үүр дөнгөж цайгаад, нар мандахын өмнөхөн үзэгдэх тэнгэр үзэгдэнэ. Ван Гог сэтгэцийн эмнэлгийн унтлагын өрөөнийхөө цонхоор үзэгдэх байдлыг дүрсэлсэн бололтой. Бусад өвчтөнүүдийг бодвол тэрээр зураг зурах, унших, хүссэн үедээ цэцэрлэгээр зугаалах зэрэг давуу эрхтэй байжээ. Харамсалтай нь зураач хий юм харах, сонсох болж сэтгэлийн хямралд өртсөн хэвээр л байлаа.Одоо энэ зураг Нью-Йорк хотын Модерн Арт Музейд хадгалагдаж буй.
Ядуу зүдүү амьдрал, чихээ огтолсон, ганцаардмал, зожиг зан араншинтай, амьд ахуйдаа зурсан зургаа бараг зарж чадаагүй гэсэн түүхтэй бидний мэддэг алдарт зураач Винсент Ван Гогийн рандом зургуудаас хуваалцая.
Ван Гогийн бүтээлүүдэд тод өнгөнүүд, тэдний онцгой содон зохицлууд голлох үүрэгтэй байсан гэж судлаачид үздэг.
Жинхэнэ сүнслэг чанар байгальд байдгаас биш хүний гараар бүтсэн барилга, байшинд ордоггүй ээ гэж Ван Гог итгэдэг байж.
Түүний амьд байхдаа зарж чадсан цорын ганц зураг нь “The Red Vineyard” юм.
Дүү рүүгээ илгээсэн захидлуудын нэгэнд тэрээр “зурагнууд минь зарагдахгүй байгааг яах ч арга алга даа” хэмээн бичиж байв. Гэвч хожмм нь тэрээр дэлхийн алдарт зураач болж түүний бүтээлийг мэдэхгүй хүн үгүй болсон юм.