in

LoveLove CuteCute OMGOMG

Harry Potter зохиолтой холбоотой шинэ төсөл эхэлнэ

Алдарт Harry Potter зохиолын олон ангит цувралын шинэхэн төслүүд хэлэлцэгдэж эхэлсэн мэдээг дуулгахад таатай байна. Энэхүү төсөл дээр Harry Potter-н Хогвартсаас гадуур амьдрал болон кинон дээр гараагүй бусад түүхүүдийн талаар өгүүлэгдэх гэнэ. Жишээ нь үзэгчдээс хамгийн их хүлээлттэй байгаа сэвэв бол кинон дээр төдийлөн дэлгэрэнгүй гардаггүй Харригийн аав болон тэдний найзуудын түүх юм. Жеймс Поттер, Сириус Блэк, Ремус Люпин, Питер Петтигрю нарын түүхийг өгүүлсэн цуврал байх уу эсвэл Хогвартсаас гадуурх Харри, Рон, Хермоне нарын талаар цуврал хийгдэх болов уу гэсэн үзэгчдийн хүлээлт өндөр байна.

Оддын дайн, Марвел гэх мэт томоохон цувралууд телевизийн төсөл рүү үсэрсэн энэ цаг үед Харри Поттер цуврал ч телевизийн төсөл рүү шилжих нь цаг хугацааны асуудал байсан гэж үзэгчид харж байна. Warner Bros болон HBO Max-н удирдлагууд Харри Поттер цувралын франчайзыг телевизэд гаргах ажил дээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд энэ шийдвэр нь Харри Поттер цувралын пенүүдийг том хүлээлтэд оруулаад байгаа юм.

Харри Поттер цуврал телевизийн олон ангит төсөл рүү амжилттай шилжвэл шидтэний түүхийн аль хэсгийн талаар түлхүү гараасай гэж хүсч байна?

Эх сурвалж – Comicbook.com  January 25, 2021 02:48 pm Charlie Ridgely-н нийтлэлээс иш татав.

Ордуудыг Диснейн гүнжүүдээр илэрхийлбэл

ЭЕШ 800 оноо авахад туслах 5 үнэтэй зөвлөгөө