Бид бүгдэд 24 цаг тэнцүү бий. Гэхдээ заримдаа хэт их ажиллаж заримдаа хэт их амарчихдаг. Хийх зүйлсээ хэрхэн эрэмбэлж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөнүүдээс хүргэж байна.
- Жинхэнэ ажлаа сонгох – Хүний хүсэл хязгааргүй. Заримдаа 24 цаг багадаж, унтдаггүй байсан ч болоосой гэж хүсдэг үү? Би ч бас ижилхэн. Төлөвлөсөн төлөвлөгөөгөө маш сайн хараад энэ ажлуудаас алийг нь өнөөдөр хийж дуусгавал үр дүнтэй, сэтгэл ханамжтай байх вэ? гэж өөрөөсөө асуугаарай. Чухал 3 ажлаа л нухчихвал өнөөдрийг үр дүнтэй байсанд тооцоорой.
- Өөрийн цагийн үнэлгээг гарга – Ирээдүйн өөрийгөө төсөөлөөд тэр үед хэр их санхүүгийн нөөцтэй байхыг хүсч байгаагаа цаасан дээр буулгаарай. Жишээ нь 10 жилийн дараах дүр зургийг гаргаж ирэхдээ тэрхүү санхүүгийн нөөцөө өдөр 3650 өдөрт хуваан өөрийн өдөрт олох ёстой мөнгийг гаргаж ирээрэй. Магадгүй тэр тоог 24 цагт хувааж өөрийн цагт олох мөнгийг тооцож гаргаж болох юм. Бидний цаг хугацаа хязгаарлагдмал. Хязгаарлагдмал зүйлс хамгийн үнэтэй байдаг.
- Хязгаарлагдмал цаг хугацаанд бүтээх – Зарим үед бид цаг хугацаанд баригдсанаар өөрийн төсөөлсөнөөс ч их бүтээлч байдал гаргадаг. Хэрвээ чи цаг хугацаагаа өөрөө зохицуулж ажилладаг бол өөртөө хатуу чанга байж нарийн цагийн хуваарийг барьж ажиллаарай. Энэ нь тогтмол хурдан өсөлтийг авчирдаг.
- Бөмбөгийг өнхрүүл – Хийнэ гэж бодсон зүйлээ бодоод байлгүй шууд хийх нь цагийг хэмнэдэг. Хэрвээ бөмбөг нэг өнхөрчихвөл цаашаа өнхөрсөөр байх болно. Харин бөмбөгийг өнхрүүлнэ дээ гэж бодоод хараад суугаад байвал цаг хугацаа дэмий урсана. Аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг нь чи замынхаа талд байгаатай ижил гэж Пифагор хэлсэн байдаг.
- Төгс биш зүйл өөрөө төгс – Бид төгс төгөлдөр үр дүнг хүлээж их цаг хугацааг алддаг. Гэвч нэг хүний нүдээр төгс байгаа зүйл нөгөө хүний нүдээр хог байдаг. Тиймээс ямар ч үр дүн байлаа сэтгэлээ шингээсэн л бол тэр бол төгс ажил боллоо гэж өөрийгөө дүгнэж урамшуулж байгаарай.
- Бодох цагаа хийх цагаасаа ялгах – Бид заримдаа яг робот шиг ажиллаад бодож тунгаах цаг гаргадаггүй. Харин заримдаа хэт их зүйл бодоод гараас ажил гардаггүй. Бодох хийх цагуудаа ялгаж өгсөнөөр бидний бүтээлч байдал илүү өндөр байх болно.
- Том ажлыг жижиг хэсгүүдэд хуваах – Том төлөвлөгөөг толгойндоо зураглаад жижиг жижиг шатуудад хувааснаар бидний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг. Жижиг шат бүрийг амжилттай давсанаар бид бага стрессдэж, өөртөө итгэлтэй ажлаа гүйцэтгэж дуусгах болно.
- Бүх зүйлийг өөрийн гараар хийх гэж улайрахаа боль – Энэ миний хамгийн том алдаа байсан гэж хэлж болно. Хэн нэгэн тэрхүү ажлын 80 хувийг хийж чадахаар бол нөгөө хүндээ хариуцуулах хэрэгтэй. Бүх зүйлийг өөр дээрээ төлөвлөснөөр эцэстээ сэтгэл зүйн дарамтад орох болно.
- Төвлөрөл маш чухал – Олон ажлыг нэгэн зэрэг хийх нь бүтээлч байдлыг үгүй хийхэд хамгийн их нөлөөлдөг зүйл. Нэг дор олон ажлыг шахуу төлөвлөж хийх нь таны анхаарлыг сулруулж, аль нь ч дорвитой үр дүн гаргахгүй бол та ямар нэгэн золиос хийхэд хүрэх болно.
- Апп-тай найзла – Төлөвлөгөөний апп-уудыг сайн судалж үзээрэй. Зөвхөн тархиндаа найдаадд явах нь зарим үед маш их зүйлийг мартуулдаг. Дижитал цаг үед амьдарч байгаа хойно цаг хугацааг зохицуулахдаа дижиталтай найзлахаа мартуузай.
Дараагийн нийтлэлээр уулзая. Түр баяртай 💕