Найз нь өөрийн амьдралд тохиолдсон асуудлаа хуваалцаж байхад
- Эрэгтэйчүүд тухайн хүний асуудалд нь шийдвэр гаргаж өгөхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл санал болгосон шийдвэр нь тус болно гэдэгт итгэдэг.
- Эмэгтэйчүүд ухаж сонсохыг хүсдэг. Яагаад ийм асуудал тулгарсан гол цөмийг нь олох гэж нарийн асуулт асуух болно.
Тэд өөрийн асуудлыг хуваалцахдаа
- Эмэгтэй хүмүүс нөгөө хүндээ асуудлаа ойлгуулахыг хүсч ярьдаг. Шийдвэр хүсэж ярьдаггүй.
- Эрэгтэйчүүд ихэнх нь чухал шийдвэр шаардлагатай үед яриа өддөг.
Энэ нь судалгаан дээр батлагдсан факт юм. Дээрх ялгаанаас болж хосуудын дунд гардаг ихэнх зөрчил –
- эмэгтэй нь ярьж байхад эрэгтэй нь чухал шийдвэр гаргаж яахыг нь заагаад байгаа мэт мэдрэмж өгөх
- эрэгтэй нь шийдвэр хүсэж ярилцахад асуудлыг гүнзгийрүүлэн гол сэдвээс хазайлган өөр асуудал руу орж олон зүйл ярих
Тэд аливааг хийж бүтээхдээ
- Эмэгтэйчүүд аливаа зүйлийг бүтээж байхдаа их ч бай бага ч бай хамаагүй хосынхоо амжилтад нөлөөлж туслах хүсэлтэй байдаг.
- Эрэгтэй хүмүүс өөрийн гараар хийж бүтээх дуртай бөгөөд байнга тусламж санал болгох нь сул дорой юм шиг санагдуулдаг.
Бухимдах шалтгаан
- Эмэгтэйчүүд хосдоо хэтэрхий их сэтгэл гаргаад ирэхээрээ залхдаг. Би ийм сэтгэл гаргаад байхад энэ яагаад гаргахгүй байгаа юм бэ гэх мэт зүйл бодогдож эхлэнэ. Чимээгүй дотроо бодоод л зовоод байдаг бөгөөд энийг хайртай хүн нь ч мэдээгүй байх нь бий. Тийм юм бодолгүй дуртай зүйлээ хийгээрэй.
- Эрэгтэйчүүд амжилтын төлөө хичээж байхад яагаад намайг ойлгохгүй, магтаж, сайшаахгүй байгаа юм бол гэж гайхдаг. Хичээл зүтгэлийн үр дүнд “намайг тоосонгүй” гэх мэт гомдлын үгс хосоосоо авах тийм ч таатай байдаггүй. Эрэгтэй хүмүүст эмэгтэй хүмүүсийн бодож байгаагаас ч их урмын үгс хэрэгтэй. Тусламж биш урмын үгс.
Тэд өөрийн гэсэн хэлтэй
Эмэгтэйчүүд “Ёоо гэр бүр арай л заваан байнаа” гэж хэлж байгааг орчуулбал
- Ядраад байна. Хамт цэвэрлэе.
Эрэгтэйчүүд энэ үгийг өөрийнхөөрөө ойлгохдоо
- Чи завааруулсан юм биш үү?
Сэтгэл зүйн мөчлөг
Эрэгтэй хүмүүс харилцаан дээр хандахдаа
- Резин шиг гэж тодорхойлсон байдаг. Нэг дотно байж байгаад түр хугацаанд өөрийн орон зайд шилжихийг хүсдэг. Хэсэг хугацааны дараа эргээд илүү дотно болоод хэсэг хугацаанд өөрийн орон зай руу буцаад л явна. Эрэгтэй ч гэлтгүй ер нь хүнд хувийн орон зай маш чухал. Түүнийг нь нөгөө хос нь ойлголгүй намайг тоохоо больж байгаа юм болов уу гэсэндээ нойтон хамуу шиг үйлдэл гаргах нь бий.
Эмэгтэй хүмүүс харилцаан дээр хандахдаа
- Нэг хайрласан бол бүх зүйлээ зориулна гэдэг уриагаа болих хэрэгтэй. Түүнээсээ болоод өөрөө ч хохироод байгаа юм шиг санагддаг. Туслая, өгье гэхээсээ өмнө тусламж хүсээд үзээрэй. Хэт ихэдсэн зүйл асуудал болох нь элбэг. Хэт их анхаарал халамж ч бас бүх гомдлын шалтгаан болж болно.
Гол 4 дүрэм
- Өөр өөрийн орон зайг хүндэлж, бие биедээ эрх чөлөөг олгох
- Хариуцлагаа тэнцүү хувааж авах
- Чи эрэгтэй юм байж амьдралаа авч явна, чи эмэгтэй болохоор гэрээ цэвэрлэнэ гэдэг дээр үеийн бодлоосоо салах
- Сонирхол үзэл бодол руу нь халдахгүй байж, мөрөөдлийг нь дэмжих