in

CuteCute LoveLove WTFWTF

Хэн нэгнийг уйлахыг нь битгий хориглоорой. Яагаад гэвэл

Сэтгэл хөдөлгөж, нулимс асгаруулсан кино үзсэний дараа сэтгэл хөнгөрөөд сайхан мэдрэмж төрдөг. Энэ нь уйлахын давуу тал юм. Япончууд ажилчид, сурагч, оюутнуудыг идэвхитэй уйлж сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж байхыг уриалдаг байна.
Японд “нулимсны багш” гэгддэг Ёшида Хидэфүмигийн зөвлөснөөр “уйлах нь инээх, унтахаас илүүтэйгээр стрессийг тайлдаг ба 7 хоногт 1 удаа уйлж байвал стрессгүй амьдрах боломжтой” гэжээ. Тэр бүү хэл нулимс дотроо олон төрөл байдаг байна.

Хүний бие 3 төрлийн нулимс гаргадаг. Бие өвдөх үед, нүдийг чийглэхийн тулд мөн сэтгэл хөдөлсөн үед. Энэ нөхцөл бүрт нулимсны доторх агууламж нь өөрөөр хүний биеэс ялгардаг.
Уйлснаар амьсгал удааширч, бие тайвшран, аз жаргалын эндорпин тархинаас ялгардаг нь нотлогдсон байна. Миннеполисын Рамсэй анагаах төвийн доктор Вильям Фрэй “Нийгэм эрчүүдийн уйлж болохгүй гэж номлодог. Уйлснаар стрессийн үр нөлөө багасдаг бол уйлахгүй тэвчсэнээр стресстэй холбоотой эмгэгүүд үүсэх магадлал цаашлаад амиа хор.лох магадлал багасдаг” гэжээ.

Ордуудын гол шинжийг ганцхан үгээр илэрхийлбэл

Сэтгэл зүйн 7 төрлөөс өөрийн шинжийг олоорой