in

LoveLove OMGOMG CuteCute LOLLOL

Сэтгэл зүйн 7 төрлөөс өөрийн шинжийг олоорой

Сэтгэл зүйчид хүнд маш олон сэтгэх төрөл байдгийг олж мэдсэн ба төрөл бүр нь дотроо ерөнхий 2 төрөлд хуваагддаг.

1. Интернал ба Экстернал

Интернал – төрлийн хүмүүс нь аливаа болж буй зүйл бүхэн өөрөөс нь хамаардаг гэж боддог Орчин тойрондоо дасан зохицож нөлөөлөхийн тулд тэд өөрийн ур чадварыг байнга сайжруулахыг хүсдэг. Зарим тохиолдолд өөрөөс шалгаалахгүй зүйлд бухимдах шинж ажиглагддаг байна.

Экстернал- төрлийн хүмүүс болж байгаа зүйлийн үр дүнг хэн нэгнээс хамааруулдаг. Хэн нэгэнд амжилт болоод алдааг өгөх хандлагыг гаргадаг байна.

2. Интроверт ба Экстраверт

Интроверт хүмүүс дотоод ертөнцдөө илүү анхаарлаа хандуулдаг. Тэд бодлоо хэлээд байх дургүй, дотогшоогоо ба мэдрэмтгий. Аливаа зүйлийн гүнд орж, сэтгэл зүрхээ зориулах нь элбэг. Жишээ нь тэд хамгийн дотнын нэг л хүнд нээлттэй байх, ямар нэгэн ажил сонгоод тэрийгээ маш сайн мэддэг байх гэх мэт.

Экстраверт хүмүүс нь гадаад ертөнцөд илүү анхаардаг. Тэд нийтэч, идэвхтэй ба олон төрлийн зүйл хийх дуртай. Тэдэнд олон зүйл хийх нь нэг зүйлийг сайн сурахаас илүү амар байдаг. Ийм хүмүүстэй харилцахад амар байдаг тул тэд шинэ хүмүүстэй амархан хэл амаа олдог байна.

3. Чэйнжэр ба Раннер

Чэйнжэр хүмүүс нь өнөөдөр ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан бол маргааш Альпын нуруунд шүхрээр бууж байж мэдэхээр хүмүүс. Ажил дээрээ тэд өдөр бүр шинэ төсөл дээр ажиллахыг хүсдэг. Өдөр бүр ижил зүйл хийдэг бол ажлаасаа гарч л орхино. Тэд эрч хүч ихтэй, хурдан суралцдаг ба нэгэн хэвийн биш бол ямар ч нөхцөлд дасан зохицдог. Харамсалтай нь нэгэн хэвийн зүйлд дургүй учир тэд ямар нэгэн ажлыг дуусгахад хүндрэлтэй байдаг.

Раннер хүмүүс бол нэг зүйлээ маш хариуцлагатай хийдэг хүмүүс. Тэд өөрийн хобби, ажлын байр, найз нөхдөө маш нухацтай сонгодог. Мөн эхэлсэн ажлаа дуусгаж байж л санаагаа амраадаг. Раннер хүмүүс байнга өөрчлөгддөг орчин, шинэ хамт олон, шинэ ажилд дасан зохицохдоо дургүй байдаг байна.

4. Шизотимик ба Циклотимик

Шизотимик хүмүүст шизофрени сэтгэцийн өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд мэдрэмтгий, хувиа хичээсэн, их зантай, өөрийгөө бусдаас илүү гэдэгт итгэдэг. Өөрөөр хэлбэл тэд захирах дуртай, хэмжээнээсээ хэтэрсэн асуудлын талаар ярилцдаг, өөрийн сэтгэл хөдөлгөөнийг бараг харуулдаггүй ба шинэ орчинд дасан зохицохдоо муу байдаг байна.

Циклотимик хүмүүс нь сэтгэцийн гүн хямралын шинж тэмдэгтэй. Тэд хэнэггүй, хир баргийн зүйлийг тоодоггүй, хариуцлага үүрэхдээ муу ба хэт сэтгэлийн хөдлөлтэй. Ерөнхийдөө хөгжилтэй, нийтэч, хошигнох дуртай ба анхаарлын төвд байхыг хүсдэг хүмүүс юм.

5. Шийдэмгий ба Алсын бодолтой

Шийдэмгий хүмүүс шийдвэр гаргахдаа хурдан, ажлын ачаалал сайн даадаг, ажлын ямар ч хүнд нөхцөл ажиллах чадвартай. Тэд хэцүү асуудлыг давж туулах ба алдаа дээрээ суралцдаг хүмүүс. Ихэвчлэн туршлага хуримтлуулсан, мэдлэг ихтэй хүмүүс болдог байна.

Алсын бодолтой хүмүүс аливаа асуудлыг шийдэхдээ бүх зүйлийг бодолцдог, хэрэггүй хөдөлгөөн хийхээс зайлсхийдэг байна. Тэд эргэн тойрондоо хурдан дасдаг, амрах дуртай ба алжаалаа тайлах дуртай. Таатай байдал, дулаахан орчин ба сайхан зүйл ярих дуртай. Мөн туршлага гэхээсээ илүү шинэ санаа, алсын хараа болон ирээдүй дээрээ илүү анхаардаг.

6. Сенсорик ба интуит

Сенсорик – энэ бол туршлага дээр суурилсан, тодорхой өвөрмөц сэтгэлгээтэй, жижиг зүйлийг сайн анзаардаг, амт, өнгө ба үнэр сайн мэдэрдэг байна. Бодит байдал дээр анхаардаг, санаа болон нээлтээ бодит болгохыг эрэлхийлдэг. Бидний эргэн тойронд байгаа ихэнх зүйл тэдний гараар бүтсэн зүйлүүд байдаг. Сенсорик хүмүүс ямар нэгэн байдлыг бүхэлд нь харахдаа тааруу байдаг ба өнөөдрөөр амьдардаг учир маргааш болох зүйл санааг нь их зовоодог

Интуит хүмүүс нь ихэнхдээ сэтгэгчид байдаг. Тэд нөхцөл байдлыг хурдан боловсруулдаг, боломжуудыг сайн олж хардаг ба амархан сэтгэж чаддаг. Бидний эргэн тойронд байгаа ихэнх зүйл тэдний санаа. Тэдний толгойд цаг үеэсээ илүү гарсан шинэ санаанууд эргэлддэг бөгөөд тэр санааг нь бусад хүмүүс бүтээлцэхэд оролцдог. Мөрөөдөмтгий, мартамхай. Харин тэдний сэтгэл зүрхэнд байнгын урлагийн эмх замбараагүй байдал байдаг.

7. Логик ба Этик

Логик хүмүүс ертөнцийг хууль, дүрэм, логик холбоо ба шинжлэх ухаан дээр суурилж дүгнэдэг. Тэд технологи, бизнес төлөвлөгөө, шинэ санаа болон шинжлэх ухаан тал дээр илүү. Логик хүмүүсийн хувьд харилцаа гэдэг нь мэдээлэл солилцохтой адил: Өмнөх судалгааг харцгаа, Төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй, Сайн бодож байгаад шийдье гэх мэт хариу өгнө.

Этик хүмүүс ертөнцийг мэдрэмж, сэтгэл хөдлөл, сэтгэгдэл гэх мэт мэдрэмжүүдээр хардаг. Тэд сэтгэл зүрх болон мэдрэмжээрээ ханддаг. Бусдын сэтгэл санааг өргөж, урам зориг бэлэглэн, идэвхжүүлж чаддаг байна. Тэдний хувьд харилцаа гэдэг нь энерги солилцохтой адил юм. Өнөөдөр гунигтай байх чинь, ямар нэгэн зүйл болсон уу?, Чи чадахгүй юм бол хэн ч чадахгүй, Хамт гоё зүйл хийх үү гэх мэт үгсийг тэднээс сонсоно.

Хэн нэгнийг уйлахыг нь битгий хориглоорой. Яагаад гэвэл

Хэл сурах үед хамгийн их хэрэг болдог апп-ууд