in

CuteCute LoveLove WTFWTF OMGOMG LOLLOL CryCry AngryAngry

Сэтгэл зүйн 8 хэв шинжээс өөрийгөө олоорой.

Хүн бүрийн сэтгэл зүй болоод мэдрэмж өөр байдаг. Бидний ихэнх үйлдэлд сэтгэл хөдлөл тодорхой хувь нэмрээ оруулдаг гэдэгтэй санал нэгдэж байна уу? 

 Бидний мэдрэмж бүх зүйл дээр илэрч байдаг. Жишээ нь хувцаслалт, амьдралын хэв маяг, сонголт, сонсож байгаа дуу, үг ярианы сонголт гэх мэт. 

Та дараах 8 сэтгэл зүйн хэв шинжээс аль аль төрөлд хамаарагдахаа сонжоорой. 

 

  1. Паранойд 
  • Яриа нь ямар нэгэн зорилгод чиглэсэн
  • Амьдралынхаа утга учрын төлөө өөрийгөө ч бусдыг ч золиосолж чадахаар
  • Уламжлал болсон зүйлийг чадварлагаар эвддэг
  • Гэнэт өөрчлөлт хийдэг тул амьдрал нь адал явдлаар дүүрэн
  • Хувирамтгай тэвчээргүй
  • Муу зүйл хийсэн ч бараг гэмшдэггүй
  • Этгээд содон зүйлд дуртай. Тэр нь гадаад төрх, зан араншин, сонголтноос нь тод харагддаг
  • Урлаг болон загварын ертөнцөд хүч үзэх нь элбэг.


  • Сенситив
  • Олон хүний дунд байх үед эвгүй мэдрэмж төрдөг
  • Хүн хүний сэтгэл хөдлөлийг нарийн ажигладаг
  • Бүдүүлэг шинж байдалд амархан гомдох хандлагатай.
  • Бүх хүний нууцыг мэдэж байдаг
  • Шүүмжлэлийг маш эмзэг хүлээж авдаг
  • Өөрийн үзэл бодлыг хамгаалах гэдэггүй
  • Ямар нэгэн зүйл дутуу байгаа мэт мэдрэмж байнга төрдөг
  • Хүний мэдрэмжийг өөр дээрээ ойлгож мэдрэх чадвартай тул хүнийг гомдоох зүйлд маш няхуур ханддаг


  • Лабил
  • Хурдан өөрчлөгддөг
  • Хүүхэд шиг ааштай
  • Маш амархан баярлаж маш амархан гомддог
  • Мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө бүгдийг шийддэг
  • Байнга шинэ сонин зүйлд төвлөрч байдаг
  • Хөрвөх чадвар өндөртэй
  • Тууштай биш ч маш хурдан хугацаанд амжилтанд хүрч чаддаг


  • Астеник
  • Маш эмх цэгцтэй цэвэрч
  • Өөртөө итгэх нь ховор
  • Дуу яриа нь огцом чанга биш намуухан
  • Байгаа үгүй нь бараг мэдэгддэггүй ба ийм байхдаа дуртай
  • Ойлгомжгүй байдал муудалцаанаас хол байдаг
  • Хүмүүстэй харилцахаар энергиэ алдаж байгаа мэт мэдрэмж төрдөг тул аль болох яриа бага, төвлөрөл их ажил сонгодог


  • Шизоид
  • Хүний ярьж байгааг маш сайн сонсох чадвартай
  • Нэг үзэл бодолдоо бат. Уян хатан биш
  • Маш их баримт онол ярьдаг
  • Сэтгэгч гэхдээ шууд үйлдэл болгодоггүй
  • Үр дүнг чухалд тооцохгүй, хийж байгаа үйл явц чухал
  • Бусдыг ойлгож мэдрэхдээ тааруу
  • Нүүрний хувирал бараг л гаргахгүй
  • Бүтээлч бөгөөд замбараагүй
  • Эвтэйхэн л байвал юу өмсөх нь чухал биш 


  • Гипертим
  • Маш хурдан ярьдаг
  • Этгээд хувцас үсний засалт сонгодог
  • Ёс суртахууны дурэм журмыг нэг их ойшоохгүй
  • Эрсдэлтэй хэний ч санаанд багтамгүй зүйлийг хийдэг
  • Нууц хадгалах нь сул
  • Хошин  мэдрэмжтэй
  • Гэр нь гэр биш зүгээр л орж гарч байдаг газар шиг байдаг
  • Хийснийхээ дараа үр дүнг нь тооцоолж эхэлдэг
  • Эмзэг биш, хэнэггүй


  • Истеройд
  • Уран оновчтой үгийн сонголттой
  • Урлагийн мэдрэмж өндөртэй
  • Хүний анхаарлыг татах нь тэдний хамгийн сайн хийж чадах зүйл
  • Содон хачин имижийг бүрдүүлсэн
  • Аминч үзэлтэй
  • Өөрийн зохиомол төсөөллийн ертөнцөд амьдардаг гэмээр
  • Харилцаж байгаа хүнээ өөрийн контролд байлгадаг
  • Гэмшсэнээ илэрхийлж янз бүрийн зүйлд донтох нь бий


  • Эпилептойд
  • Хэлж ярьж байгаа нь тодорхой
  • Хашир хянамгай
  • Эмх замбараатай
  • Маш соёлтой боловсон
  • Маш цочмог уурладаг
  • Хүний итгэлийг маш сайн даадаг
  • Шударга ёсыг баримтлагчид

Удахгүй шинэ сонирхолтой тэмдэглэлээр уулзая.

Өдөр бүр пост оруулах нь хандалтыг бууруулдаг уу?

Ордоо оруулаад хэн нэгэнтэй адилхан чанараа мэдэж болдог апп