Няша Жүниор гэх зохиолч нэгэн сонирхолтой судалгаа хийн ном бичжээ. Нийт мянга гаруй эмэгтэйчүүдээс 20 насны өнгөрсөн үедээ захидал бичих боломж олгосон байна.Тэдний захидлыг өнгөрсөн үе рүү нь илгээх боломжгүй ч гэсэн магадгүй танд хэрэг болж болох юм.
Олон давхцсан санаа бүхий захидлуудаас хүргэж байна.
- Хэсэг хугацаанд ганцаараа амьдарч өөрийгөө таньж мэдэх. Чи амьдралынхаа тодорхой хувийг бусадтай хамт өнгөрөөсөн байгаа. Ирээдүйд ч гэсэн бусадтай өнгөрөөх болно. Тиймээс ганцаараа байж бүх цагийг өөртөө зориулаарай.
- Эхний хууралтаас орхиж яваарай. Залуу байгаа сайхан сэтгэл зүйгээ хэн нэгнээр устгуулахыг хүлээн зөвшөөрч хэн нэгэнд энэ цаг үеэ зориулвал дараа нь харамсах болно.
- 20 настай үеийнхээ биеийг битгий голоорой. Учир нь 40 настайд чинь тийм бие байхгүй. Чи амьдралынха хамгийн гоё үе дээрээ явж байгаа шүү.
- Би 62 настай. Нас ахих тусам бүх зүйл сайхан болно. Улам эрч хүчтэй ба бүтээлч болж байна. Жижиг зүйл дээр уурлахаа болино. Нас нэмэхээс бүү айгаарай.
- Бүгдэд таалагдах гэж битгий хичээгээрэй. Эд хөрөнгө аз жаргал биш ч гэсэн энэ үеднн өөрийн хуримтлалаа үүсгээд эхэлчихсэн байвал ирээдүйн чи 20-оод насны өөртаа баярлах болно.
- Эхлээд өөрийгөө хайрласныхаа дараа хүүхэд, эцэг эх, нөхөр, найзын хайрыг хайгаарай. Учир нь өөрийгөө хайрлахгүй бол чи өөр хэн нэгнээс хайр нэхсээр гомдсоор байх болно.
- Эрүүл хооллож спортоор хичээллээрэй. 20 байтугай 30 нас ч залуу нас шүү. Сонирхолтой өнгөрүүлээрэй.
- Найзуудтай болж нөхөрлөлөө бат бэх хэвээр нь хадгалаарай. Учир нь 40 нас хүрэхэд найзууд тун ховор болох болно.
- Байнга уучлалт бүү гуй. Байнга за гэж битгий хэл. Чи хэн нэгний өмнөөс амьдраагүй.
Бусдад таалагдаж сайн хүн болох гэж бүү хичээгээрэй. - Үнэнч ажиллахыг шаардаж байгаа хүнд биш үнэнч ажиллах итгэлийг чинь төрүүлсэн хүнд чин сэтгэлээсээ ажиллаарай. Хэт их ажилд өөрийгөө боож залуу насаа дэмий битгий нисгээрэй.
- Хэзээд ажлаасаа гарахад бэлэн байхаар мөнгө хуримтлуулаарай. Хадгалж бас хөрөнгө оруулаад мартаж орхи.
- Аялах мөрөөдлөө хойшлуулах хэрэггүй. Хөгжилд. Эрх чөлөөг мэдэр. Гэхдээ ухаантай байхаа битгий мартаарай.
- Дотнын хүмүүстээ сайхан дурсамж бүтээж өг. Тэд мөнхөд хажууд чинь байхгүй.
- Ажилаа солих, байраа солих гэх мэт эрсдэлтэй зүйлээс битгий айгаарай. Залуу байхад ийм үйлдэл олон боломжийг авч ирдэг.