- Хэрвээ чамд хөгжмийн мэдрэмж байгаа бол дуу бүтээгээд үзээрэй. Дуу хийж байх үед яг тэр үеийн бүх мэдрэмж шингэж үлддэг тул олон жил өнгөрсөн ч чиний хийсэн дуу яг энэ цаг хугацаанд чинь эргүүлж авч ирж чадна.
- Гэр бүлийнхээ амин дэмийг өөрийн гараар ургуулж бүтээж өгөөрэй.
- Өөрийн хувцсыг өөрийн гараар урлаж өмсөөрэй. Хувцас хийх тийм ч хэцүү биш шүү. Google болон Youtube-ээс маш олон эсгэх оёх хичээлүүдийг авч болно.
- Өөрийн ертөнцийг энгийн л нэг дэвтэр дээр багтаагаарай. Хэн нэгэн дэвтрийг чинь уншаад чамайг нэвт харж болох тийм дэвтрийг бүтээгээрэй.
- Сошиал орчинд өөрийн гэсэн хэсгийг бүтээхээ мартваа. Удахгүй админ нь хаанаас эхлэн сошиалаа хөгжүүлж эхлэвэл үр дүнтэй байх зөвлөгөөнүүдийг оруулах болно.
- Өөрийн түүхийг хэзээ ч мартахгүйгээр тэмдэглэн үлдээгээрэй. Өнөөдрийн чиний санаж байгаа зүйл тархинд чинь сүүлийн удаа ч санагдаж байж болно. Дурсамжаа тэмлэглэж үлдээх нь өөрийн түүхийг бүтээн үлдээж байгаа нэг хэлбэр юм шүү.
- Хамгийн сүүлд нь хамгийн чухал бүтээл бол дурсамж. Хайртай хүмүүстээ аль болох их дурсамжийг бэлэглээрэй. Чиний хайртай хүмүүстээ бүтээж өгч чадах хамгийн нандин бэлэг – дурсамж юм шүү.