Зээ тэгэхээр өнөөдөр Pinko нь сонирхолтой астрологийн апп санал болгохоор шийдлээ. Энэ апп-ууд дээр өөрийнхөө төрсөн он сар өдрийг бүртгүүлсэнээр хөгжилтэй мэдээллүүдийг харж болно. Бүрэн итгэх албагүй ч сониуч занг чинь татна гэж амлаж байна.
THE PATTERN
Энэ апп нь маш хөгжилтэй. Хэрвээ краш эсвэл хайртай хүн байгаа бол түүний төрсөн он сар өдөр болон төрсөн газрыг нь оруулаад та хоёрын тохирох шинж чанар тохирохгүй байдал гэх мэт маш нарийн сонирхолтой мэдээллүүдийг харж болно. Заавал сайн хүнээ оруулах албагүй. Хамгийн сайн найзаа оруулаад туршиж ч болох юм. Олон хүнтэй баг хамт олны үр дүнг ч харж болно.
Апп-даа мэдээллээ бөглөөд үр дүнг нь харах үед олон төрлийн фактууд гарч ирнэ. Жишээ болгож тайлбарлавал – би өөрийн мэдээллээ болон найзынхаа мэдээллийг оруултал – намайг харилцаандаа маш хурдан шийдвэр гаргадаг тул нөгөө хүнээ байнга бухимдуулахад хүргэдэг гэсэн fact гарч ирж байх жишээний.
Үнэн худлаа хэлж байгааг нь бодит амьдрал дээр туршиж үзээрэй.
Татаж авах –
play store – https://play.google.com/store/apps/details?id=com.thepattern.app
app store – https://apps.apple.com/us/app/the-pattern/id1071085727
CO-STAR
Энэ нь Nasa-гаас хүлээн зөвшөөрөгдсөн хиймэл оюун ухаантай холбоотой апп бөгөөд дэлхийн мэргэжлийн одон орончдын мэдээллийн санг ашигладгаараа күүл юм. Астрологийн түвшинд танд маш нарийн мэдээллийг өгнө.
Хүн бүрийн 3 ордыг гаргаж өгөх ба та ганцхан ордтой биш гэдгээ мэдэж авах болно. Бид бүгдэд нарны орд, сарны орд, мандалт орд гэж байдаг ба нарны орд нь тухайн хүний гол эго-г, сарны орд нь эмоци хандлагыг, мандалт орд нь маск буюу анхны сэтгэгдэл гадаад шинж чанарыг илүү тайлбарладаг. Энэ апп-руу орвол бүх зүйлийн талаар нарийн тайлбартай байгаа тул ингээд түр орхиё.
Plat store – https://play.google.com/store/apps/details?id=com.costarastrology
App store – https://apps.apple.com/us/app/co-star-personalized-astrology/id1264782561
Астрологи нь шашин биш цэвэр тоон дээр тулгуурласан шинжлэх ухаан болохоор сонирхол татмаар. Гэхдээ бүрэн итгэхээсээ илүүтэйгээр хөгжилтэй сониуч зангийн үүднээс туршиж үзээрэй гэж зөвлөж байна.