True Beauty үзэж эхэлсэн хүмүүсийг 2 хуваагдуулж талцуулж байгаа дүр. Жүжигчин Hwan In Yeop-н тухай 10 баримтыг хүргэхээр шийдлээ.
Тэрээр 1 сарын 19-нд төрсөн матрын ордных. Хамгийн цочирдмоор мэдээлэл нь 1991 онд төрсөн буюу удахгүй 30 нас хүрэх гэж байгаа юм. Үзэгчид түүнийг хамгийн ихдээ 25тай гэж хардаг байна.
Түүний инстаграм хаяг – @hi_high_hiiy. True Beauty кино цацагдаж эхэлснээс хойш түүний инстаграм хаяг огцом өсөлттэй байгаа. Одоогоор 3 сая давчихсан явж байна.
Загварын тайз түүнийг кино урлагт оруулах шалтгаан болжээ. 2017 оноос буюу 26 настайгаасаа эхлэн энтертаймент салбар луу орж ирсэн бөгөөд YG Entertaiment компанид моделоор анх орж байсан.
2018 оноос буюу 27 наснаасаа эхлэн жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд хамгийн анхны тоглосон цуврал нь WHY нэртэй уран бүтээл байж. Тухайн үед 20 настай залуугийн дүрийг бүтээж байсан бөгөөд түүнээс хойш дандаа ахлах сургууль болон их сургуульд тохиолддог адармаатай хайрын дүрүүдэд тоглосон байна. Тэрхүү уран бүтээлүүдээс нь хамгийн BOOM хийж чадсан кино нь True Beauty юм.
Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр өөрийг интроверт буюу дотогшоо хүн гэж тодорхойлжээ. Мөн анх загварын салбар луу орж өөрийгөө сорих үед энэ чанар нь маш эргэлзүүлж байсан талаар дурдсан байна. Загварын салбар нь өөртөө итгэх итгэлийг нь хурцалж өгсөнөөр кино урлаг руу хөл тавьжээ. Оройхон эхлээд ширүүхэн дайрч байгаа жүжигчин юм.
Тэрээр хамтран дүр бүтээсэн жүжигчин Moon Ga Yoong-тай нэг агентлагийнх. Тиймээс ирээдүйд хамтран дүр бүтээх магадлал өндөр гэсэн үг юм.
Цэргийн албаа хаачихсан учраас түүнд карьераа завсарлах гадны хүчин нөлөө байхгүй.
Доороо нэг эрэгтэй дүүтэй бөгөөд аав ээжтэйгээ нийлээд ам бүл 4лээ.
Хар өнгөнд дуртай. Чөлөөт цагаараа дуу сонсох, сэтгүүл унших гэх мэт тайван нөхцөл байдал дээр сувгаа тааруулдаг гэж ярилцлагандаа дурджээ.