Цагаан өнгө нь цэвэр ариун, анхны зүйлсийг илэрхийлдэг. Цагаан өнгийн эд зүйлийг хамгийн сайн сайханг хүсэж хүнд бэлэглэдэг байна. Жишээ нь цагаан сарнай, цагаан өнгийн хувцас гэх мэт. Мөн энэ өнгө тогтвортой итгэлтэй сэтгэл төрүүлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс эмч сувилагч нар цагаан өмсгөл өмсдөг байна . Бизнесийнхэн мөн л энэ аргыг ашиглаж цагаан өнгийн сорочкан цамцыг норм болгосон байдаг. Хэрвээ хэн нэгэнд хамгийн сайн сайхныг хүсч байгаагаа илэрхийлэхийг хүсвэл цагаан өнгийг сонгоорой.
Цэнхэр өнгө тэнгэр болон далайг бэлгэддэг. Энх амгалан болоод мөрөөдөл төсөөллийг илэрхийлдэг өнгө. Энэ өнгө цусны даралтыг бууруулдгийг судлаачид тогтоожээ. Улс орнуудад сувилагчид, цагдаагийн албан хаагчид ихэвчлэн цэнхэр өмсгөлтэй байдаг. Хэрвээ хэн нэгнийг тайвшруулахыг хүсвэл бүдэг цэнхэр өнгийг ашиглаарай.
Шар өнгө нь бүтээлч байдал болон аз жаргалыг бэлгэддэг. Талархалтай байгаа хүндээ шар алтлаг боодолтой бэлэг, шар сарнай гэх мэт зүйлсийг бэлэглэдэг байна. Дэлхийн бараг бүх улсын такси шар өнгөтэй байдаг нь сонирхолтой. Чупа чупс, Lays, MacDonalds гэх мэт идээд аз жаргал ав гэсэн мессежийг өгөхийг хүсдэг брэндүүд шар өнгийг ашигладаг. Хэн нэгнийг баярлуулмаар байгаа бол шар өнгийг ашиглаарай.
Ногоон өнгө нь байгалийн өнгө. Энэ өнгө хүнд итгэл төрүүлдэг. Иймээс дэлхийн олон банк санхүүгийн байгууллага хэрэглэгчдийнхээ итгэлийг төрүүлэхийн тулд ногоон өнгийг сонгодог аж. Амралт, унтлагын өрөөнд ногоон өнгө зонхилж байвал санаа сэтгэл амарч, амгалан тайван байх болно.
Улаан өнгө галыг илэрхийнэ. Энэ өнгө ямар нэгэн далд дур хүслийг төрүүлэхээс гадна хүний анхаарлыг хамгийн ихээр татдаг өнгө юм. Дэлхий дээр олон олон хоолны газрууд энэ өнгийг ашигласнаар хэрэглэгчдийнхээ идэх дур хүслийг өдөөж өгдөг. Мөн зочид буудлын дотоод засварт энэ өнгө их зонхилдог аж. Жишээ нь кока кола сурталчилгаандаа улаан өнгийг хэрэглэснээр уух хүслийг өдөөдөг. Улаан өнгө гал халуун сэтгэл, дурлал хайрыг бас дүрсэлнэ. Энэ өнгө зүрх судасны цохилтыг түргэсгэж, цусны даралтыг ихэсгэдэг. Хүчтэй өнгө.
Бор: Цайвар бор өнгө нь хүнд итгэл найдварыг төрүүлдэг. Энэ өнгө нь байгалийн өнгө юм. Харин гүн бор өнгө нь хүнд яарах тэвдэх сэтгэл төрүүлдэг нь туршилтаар батлагджээ. Тийм учраас түргэн хоолны газрууд сандал ширээгээ бор өнгөөр буддаг байна. Энэ нь идэж дууссан нь түргэн гарч, дараагийн хүндээ зай тавьж өг гэсэн утгатай юм. Хэрэв та зочинд дургүй бол зочны өрөөндөө бор өнгийн ханын цаас, ширээ сандал зэргийг сонгож болно. Харин зочид гийчдэд дуртай бол бор өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй ажээ.
Тод ягаан: Хүний санаа сэтгэлийг гэгэлзүүлж ямар нэг эрсдэлтэй зүйл хийх сэдлийг төрүүлдэг өнгө. Сонирхолтой өнгө гэж тодорхойлоход тохирно. Хэрвээ амьдрал жаахан гунигтай байвал тод ягаан неон гэрлийг ашиглаж үзээрэй.Шөнийн клубуудын тод ягаан гэрлийг санаж байна уу?
Хар өнгө: Хүч чадал, хүсэл, эр зоргийг бэлгэддэг. Бас оньсого шиг тайлагдашгүй өнгө гэж үзнэ. Их эрдэмтэн Эйнштен анхаарлаа төвлөрүүлж сайн ажиллахын тулд хар хөшигтэй өрөөнд сууж бүтээлээ туурвидаг байжээ.
Цайвар ягаан: Тайвшрах сэтгэл төрүүлдгээрээ бусад өнгөнөөс ялгаатай. Цайвар ягаан өнгийн хувцас өмссөн хүнийг анх харвал эелдэг зөөлөн харилцаатай байх гэсэн таамаглал орж ирдэг нь судалгаагаар батлагджээ. Тийм учраас Англи улсын их дэлгүүрийн худалдагчид цайвар ягаан хувцсаар ижилссэн байдаг байна.
Хөх: Төгсөшгүй, дуусашгүй гэсэн утгатай өнгө. Тийм учраас том том үйлдвэр, фирмүүд энэ өнгийг ашиглаж нэр хүндээ бататгадаг байна.