Таны өнөөдөр хэрхэн өнгөрсөн бэ?
Дунджаар бид 60–65 насална гэж тооцвол бидний амьдралд 21–25 мянган өдөр бий. Цагаар тооцвол 500 мянга гаруй цаг. Санасныг бодоход маш бага тоо байна уу? Та хэдэн өдөр амьдарч байгаагаа нэг тооцоод үзээрэй. / Насаа 365-р үржүүлээд/
Амьдрал үүрд мөнх биш гэдгийг мэдэрсэн цагт амьдралыг илүү хайрлаж, утга учиртай зүйл хийж эхэлдэг.
Ажлын өдрүүдээр амралтын өдрийг хүлээж, амралтын өдөр овоорсон эд хогшилоо цэвэрлэж, арай гэж нэг “амьдрах” гэж байхад дахиад л нөгөө долоо хоног эхэлнэ. Судалгаагаар бидний 80 хувь нь ингэж амьдардаг. Гэвч амьдралын цаг хугацаа гүйсээр л…
Уйтгартай киног унтрааж, дургүй хөгжмөө суллаад, сэтгэл хөдөлгөдөггүй ажлаас холдох. Баталгаагүй мэдээллийг алгасаж, хэрэггүй эд хогшилоос салж , сэтгэлийг чинь “сордог” харилцааг дуусгах. Чухал зүйлдээ төвлөрөх цорын ганц арга нь чухал бус зүйлсээ багасгах.
Тэгээд… Яг одоо цагт л “амьдарч” чадахгүй бол ирээдүйд, өнгөрсөнд ч бас амьдарч чадахгүй гэдгээ ойлгох.
Нүдээ нээгээд “жаргалтай мэдрэмж” хаа сайгүй байгааг олж харах.
Хайрлах. Талархах. Мэдрэх.
“Амьд байх биш, амьдарч сурах”