in

CuteCute CryCry OMGOMG LOLLOL LoveLove WTFWTF AngryAngry

Z үеийнхэний тухай сонирхолтой 5 баримт

Форбес сэтгүүлд Z үеийнхэнтэй холбоотой сонирхолтой судалгааны үр дүн нийтлэгджээ. Coach буюу ажлын байранд тулгардаг асуудлуудад зөвлөгөө өгч, дүн шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг InsideOut Development компани Z үеийнхний ажил, цалин урамшуулал, хуримтлалтай холбоотой хандлагыг мэдэх зорилгоор 1000 залууг хамруулсан (18-23 насны) судалгаа явуулсан байна. Үр дүнд нь дараах сонирхолтой зүйлс ажиглагджээ.

Z үеийнхэн цалин, урамшууллын өндөр хүлээлттэй байдаг

Цаг нь болохоор гэсэн ойлголт ихэнх Z үеийнхэнд байдаггүй гэнэ. Судалгаагаар Z үеийнхний 76 хувь нь анхны ажилдаа ороод жилийн дотор тушаал дэвших хүсэлтэй байдаг бол, 32 хувь нь өөрсдийгөө 6 сарын дотор тушаал дэвшүүлэхгүй байгаад гайхдаг байна.

Z үеийнхний дийлэнх нь ядаж бакалаврын зэрэг эзэмших ёстой гэж боддог

Олон нийтийн дунд Z үеийнхэн харьцангуй эрт ажлын талбарт гарч, старт-апп, хувийн бизнесээ эхлүүлдэг гэсэн ойлголт бий. Гэвч Z үеийн залуусын 80 хувь нь мөрөөдлийнхөө ажлаа хийхээс өмнө дор хаяж бакалаврын зэрэг эзэмшсэн байх ёстой гэсэн байр суурьтай байна.

Тэд хүчээр шахдаг боссуудтай ажиллахыг хүсдэггүй

Удирдлагуудын Coach хийх ур чадвар чухал гэж 75 хувь нь, маш чухал гэж 25 хувь нь үзжээ. Хэрэв байгууллагын удирдлагууд нь ажилчдаа түгшүүрт тулгуурлаж удирддаг бол дөрвөн Z тутмын нэг нь шууд ажлаа орхино гэжээ.

Тэд бусдаас хамааралгүй сэтгэлгээтэй 

Z үеийнхэн бие даасан ажлын орчинг хүсдэг бөгөөд саяхны нэгэн судалгаанаас үзэхэд ахлах сургуулийн сурагчдын 72 хувь нь хэзээ нэг өдөр хувийн бизнес эхлүүлнэ гэж хүсдэг бол, 61 хувь нь коллежоо төгссөний дараа шууд бизнесээ эрхлэх төлөвлөгөөтэй байна гэж хариулжээ.

Амжилтаараа аз жаргалаа хэмждэг

Энэ үеийнхэний 69 хувь нь ажил, амьдралын тэнцвэрт байдалд хамгийн их анхаарал хандуулна гэсэн үр дүн хамгийн сонирхолтой  байжээ. Юу ч хийхээс буцахгүй юм шиг аашилдаг ч тогтвортой байдалд чухал ач холбогдол өгдөг байна. Тэдний 88 хувь нь амьдралдаа гаргаж буй амжилтаар аз жаргалаа хэмжинэ гэжээ.

Аз жаргалтай мэдрэмжийг сэргээх аргууд

Z үеийнхэн 72 наснаас дээш хүмүүсээс илүү ганцаардлыг мэдэрдэг