Нийт 20,000 хүнийг хамруулсан судалгаагаар Z үеийнхэн буюу 18-22 насны залуус хамгийн их ганцаарддаг болох нь тогтоогджээ. Калифорнийн их сургуулийн үүсгэсэн ганцаардлыг хэмжих хэмжүүрээр Z үеийнхэн 72-оос дээш насныханаас илүү үнэлгээ авсан нь эрдэмтдийг гайхшруулаад байна. Ганцаардлын мэдрэмжийг мэдрэх нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай ижил үр дүн үзүүлдэгийг баталжээ.
Мөн нэгэн сонирхолтой үр дүн нь олон нийтийн сүлжээ нь ганцаардалд нөлөөлдөггүй бөгөөд та ашигладаг ч байсан ашигладаггүй ч байсан таны ганцаардлын хэмжүүрт ахицтай нөлөө үзүүлдэггүй байна. Хүмүүсийн зураг стори үзсэнээс илүү хэн нэгэнтэй сошиал харилцаа үүсгэх нь ганцаардлын хэмжүүрийг багасгаж байжээ.
Энэхүү мэдрэмжээс аврах хамгийн чухал зүйл нь нойр байдаг. Мөн гэр бүлийн уур амьсгал нөлөөлдөг байна. Өөрийн хүрээллээс хол, гадаадад байгаа хүмүүс ганцаардалд хамгийн ихээр өртдөг бөгөөд тэдний зөвлөж байгаагаар дасгал хөдөлгөөн ганцаардлаас гарах хамгийн нөлөөлөхүйц арга гэжээ.