in

LoveLove

Мона Лизагийн зураг танд инээж байгаагаар харагдаж байвал…

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Леонардо да Винчигийн Мона Лиза уран зургийг харсан хүмүүсийн дунд судалгаа явуулсанаар тухайн зураг хүний сэтгэл хөдлөлөөс хамааран харагддаг болохыг баталсан юм.

Бидний харах өнцөг сэтгэл санаанаас хэрхэн хамаардагийг энэ судалгаа баталдаг. Жишээ нь хэн нэгэнтэй муудалцсаны дараа та энэхүү зураг руу харвал түүний царай гуниг дүүрэн байгаа мэт харагдана. Харин сэтгэл хангалуун байх үедээ харвал тан руу инээмсэглэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Энэхүү судалгаа нь хүний тархи өмнөх туршлага дээр үндэслнг ирээдүйд хүлээлт үүсгэдэг гэсэн онолоос болж хийгджээ.

Уг туршилт нь Мона Лизагийн нууцлаг инээмсэглэл дээр суурилсан анхны судалгаа биш юм. 2005 онд Мона Лизагийн учир битүүлэг инээмсэглэлийн мөн чанарыг судлахаар хэсэг эрдэмтэд хүний сэтгэл хөдлөлийг таньдаг тусгай программ ашиглаж байсан. Судалгааны үр дүнд Мона Лизагийн инээмсэглэл нь 83% аз жаргал, 9% жигшил, 6% айдас, 2% нь уур хилэнгээс бүрдсэн хэмээн тогтоогдож байжээ.

 

Z үеийнхэн 72 наснаас дээш хүмүүсээс илүү ганцаардлыг мэдэрдэг

Jennie-г эрэгтэй эмэгтэйгүй G-Dragon-оос харамлаад байна уу?