Цаг хугацааны мэдрэмжээ алдан шунаж хийдэг зүйл бол чиний икигай юм.
- Зүгээр л цаанаасаа хийчихдэг
Ажил гэж бодолгүй хийж таашаал авдаг ажил. Гуниг гутралтай үед мартуулж дөнгөдөг үйлдэл. Сэтгэл хангалуун аз жаргалтай хийсээр байдаг зүйл. Яг одоо толгойнд чинь орж ирж байгаа зүйл бол чиний икигай.
- Бид дурласан зүйлээ хийх үедээ цаг хугацааны мэдрэмжээ алддаг.
Зарим хүмүүс компьютер тоглоомонд ухаангүй дуртай. Хэцүү үедээ тоглодог хүмүүс ч байдаг. Яг үүнтэй адил. Ном уншаад ухаанаа алдах, цуврал үзээд өдөр өнгөрөхтэй ижилхэн. Чамайг цаг хугацааны мэдрэмжээс чөлөөлдөг үйлдэл. Хүн бүрийн дотор өөрийн гэсэн икигай байдаг гэж үздэг. Мундаг том агуу зүйл байх шаардлагагүй. Хамгийн гол нь чамайг аз жаргалаар дүүргэж чаддаг үйл байхад л хангалттай юм. Икигайгаа олвол тэтгэвэрт гарах, амрах, хий дэмий цаг үрэх гэсэн ойлголтууд алга болдог гэж Япончууд тодорхойлсон байдаг. Хэдий хүнд бэрх нөхцөлд байлаа ч тухайн ажлаасаа таашаал авж чаддаг амьдралийн хэмнэлд орно гэсэн үг юм.
- Урт наслалтын нууц
Хүний тархи тайван амгалан санаа зовох зүйлгүй, эрсдэлгүй орчинд байх үедээ унтаа, идэвхгүй байдалд шилждэг бөгөөд энэ байдлаараа удаан явбал тархи биднийг 20-иод настай байх үеэс эхлээд л хөгширч эхэлдэг байна. Икигайгаа олсон хүмүүс энгийн хүмүүсээс юм сурахыг хүсэх хүсэл нь хэд дахин өндөр байдаг тул урт удаан насалдаг гэжээ. / Икигай номоос иш татав/
Доорх асуултуудыг өөрөөсөө асууж икигайгаа олоорой.
- Чи юунд хайртай /хийх дуртай/ хүсэл сонирхол чинь юу вэ?(passion)
- Чи юуг хамгийн сайн хийдэг вэ? (skill)
- Чамаас хүмүүс юуг хүлээж байна гэж бодож байна? (mission)
- Чи юу хийгээд түүний төлөө цалин/мөнгө авч чадах вэ? (money)
Бидний амьдралд дунджаар 22 мянга гаруй л өдөр бий. Нэг л өдөр дуусна. Яг одоо байгаа цаг хугацаанд бид дахин хэзээ ч ирж чадахгүй. Тиймээс дуртай зүйлээ хийж, эргэж харахад харамсахааргүй аз жаргалтай амьдраарай ❤