in

LoveLove

Үхрийнхэний сонголтонд итгэ.

Тогтвортой болон чанартай байдлыг чухалчилна

Тэд ийш тийшээ үсчсэн зүйлд сэтгэл ханамжтай байдаггүй. Тууштай байж нэг эхлэсэн бол арыг нь үзэхийг хүсдэг хүмүүс. Анзаараад үзвэл үхрийнхэн харилцааны тал дээр ч маш тогтвортой. Эхлээд маш нарийн судалж, бодож байгаад шийддэг учраас нарийн зүйлүүдийг маш нухацтай тооцож, эрсдэлийг ч олж харж сэргийлж чадна. Хэн бүртэй амархан харилцаа эхлүүлэхгүй, нөгөө хүнийхээ талаар аль болох их судалгаа хийхийг хүснэ. Ажилд орохоор ярилцлаганд орохдоо ч тухайн байгууллагын хүлээлгийн өрөөнд тухтай буйдан байгаа үгүйг ажиглаж дотроо өөртэйгөө ярилцаж, орчин нөхцлөө дүгнэж байдаг хүмүүс юм.Энэ ордны хэн нэгэн таны хажууд байгаа бол тэд үргэлж баттай зүйл хийдгийг амьдралынх нь ихэнх сонголтоос харж болно.

Тэдэнд итгэж болно.

Та ямар нэгэн үйлдэл хийхдээ хэт хийсвэр сэтгэл хөдлөлөөрөө ханддаг бол үхрийн ордныхон танд үнэтэй зөвлөгөө өгөх боломжтой. Хэрвээ энэ ордны хүн ажлаасаа гарах шийдвэр гаргаж байвал нөхцөл байдал маш эвгүй байна гэсэн үг. Тэд аль хэдийн эрсдэл боломжийг тооцсон байдгаас гадна хэр баргийн замаа солих шийдвэр гаргахгүй. Үнэхээр асуудалтай байгаа учраас энэ шийдвэрийг гаргаж байгаа гэсэн үг юм. Хэрвээ амттай хоолтой газар хайж байвал үхрийнхэнээс асуу. Тэд бүгдийг мэднэ. Хэзээ ч тэд чанаргүй амтгүй зүйлийг сонгодоггүй. Бүх зүйлд бодитой үнэн дүгнэлт хийж чаддаг тул тэдний сонголтыг сайн ажиглавал алт шиг үр дүнд хүрч болох юм.

Бодит зүйлийг мэдрэхдээ сайн

Энэ ордныхоныг зөвхөн сэтгэлийн таашаалаар амьдардаг гэж ойлгож болохгүй. Тэдний хувьд төсөөлөл болон сэтгэлийн мэдрэмжээс илүү бодит мэдрэмж ойрхон байдаг. Жишээлбэл- тэдэнд хүрэх, илэх, гараас нь атгах гэх мэт байдал зүгээр нэг хайртай шүү гэдэг үгээс ойрхон тусах болно. Ихэнх ордуудын зурхайн дээр үхрийнхэнийг хоол болон байгалтай холбож бичсэн байдаг. Учир нь тэд яг тэрхүү бодит энергийг хамгийн сайн мэдэрч чаддаг орд юм. Жишээгээр тайлбарлавал мэлхийн орд болон үхрийн орд хамтдаа ресторанд хооллож байлаа гэж бодоход үхрийн ордны мэдрэмж хоолны амтанд илүү төвлөрсөн байхад мэлхийн ордны мэдрэмж ресторанд явж байгаа аянаас шалтгаалаад төсөөлөл дотроо орчихсон байдаг.

Халамжтай, романтик, халуун дулаан

Та үхрийн ордны хэн нэгэнтэй ойр дотно бол тэд таныг тав тухтай байдал, халамжаар бөмбөгдөх болно.Тиймээс тэднээс холдох хүсэл тэр бүр төрөхгүй. Хэрвээ үхрийн ордны хэн нэгэнтэй дотно бол заавал гэрт нь зочилж үзээрэй. Тэд сайн хоол хийдэг бөгөөд гэрт нь дулаан дурсамж үйлдвэрлэгдэж байдаг.

 

Хонины ордныхон ордны нэрнээсээ тэс өөр хүмүүс

Сониуч нь дэндсэн ихрийнхэн