in

CuteCute LoveLove OMGOMG LOLLOL WTFWTF CryCry

Apple-с гаргасан оны шилдэг апп-ууд

Аpp store-с 2020 оны хамгийн шилдэг тренди аппуудыг онцолжээ. Онцлогдсон апп-уудыг бүгдээрээ туршиж, ухаж, судлаж үзэцгээе.

iphone –  шилдэг апп – Wake-Out

Энэхүү апп нь дасгалын апп бөгөөд 1000 гаруй дасгалын сангаас танд тохирохыг санал болгодог байна. Хөл хорионы үеэр дасгалыг гэрээсээ хийх хүмүүсийн тоо дэлхий дахинд олширсоноор уг апп шилдэг аппуудын тоонд багтаж чаджээ. Гэхдээ энгийн л дасгалын апп гэж бүү бодоорой. Гэрийнхээ эд хогшлуудыг ашиглаад хөгжилтэй бүтээлч байдлаар хийх дасгалуудыг оруулсан байсан. Зүгээр хальт харвал тоглоом тоглож байна гэж бодохоор. Гэр бүрлийнхэнтэйгээ заавал туршиж үзээрэй.

iPad – шилдэг апп – Zoom

Тэгэлгүй яахав. Мэдээж Zoom. Коронагийн үед Zoom моодонд орох шиг л боллоо. Бага ангийн дүү нар маань хүртэл Zoom-р дугуйландаа явж, бүхий л хурал уулзалтууд цахим хэлбэрт шилжсэн. Цаашдаа бидний амьдралд хэвших хэлбэр бол цахим уулзалт.

Apple watch – шилдэг апп – Endel

Сэтгэл зүй болон сэтгэцийн эрүүл мэнд орчин үед биеийн эрүүл мэндтэй ижил чухлаар тооцогдох болсон. Энэхүү апп нь таны биеийг хянаж, тайвширч, төвлөрч, сайн унтахад туслах болно.

Mac – шилдэг аппFantastical

Энэ апп-ын дотоод загвар өндөр оноо авсан бөгөөд маш хялбар төлөвлөгөө хийх боломжтой.Бусад календарууд руу мэдээллээ чөлөөтэй хуваалцаж болдог чанар нь их таалагдсан.

iPhone-с хамгийн их татагдсан оны шилдэг 3 апп

  1. Zoom
  2. Tik tok
  3. Disney

iPhone-с хамгийн их татагдсан оны шилдэг 3 тоглоом

  1. Among Us
  2. Call of Duty
  3. Roblox

Эх сурвалж – Apple.com

 

2021 оны долоо хоног бүрийг амттай бас халуухан болгоё.

Аз жаргалын даавруудыг биедээ үйлдвэрлэх аргууд